Categories
мэдээ спорт

Чикаго Буллз талбай дээрээ Бостон Сэлтиксийг хожлоо

Чикаго Буллз талбай дээрээ дорнод бүсийн тэргүүн баг Бостон Сэлтиксийг хүлээн авч 108-85-ийн харьцаатай хожлоо. Бухнуудаас довтлогч Никола Миротич 24 оноо, 8 самбараас бөмбөг авалт гүйцэтгэсэн бол түүнд сэлгээнээс Бобби Портис 23 оноогоор туслав. Харин зочин багаас таван тоглогч нэмэх арван оноо авсан ч хожигдлоо.

Хүчирхэг довтолгоотой Хьюстон Рокэтс Нью Орлианс Пэликансыг 130-123-ийн харьцаатай буулган авлаа. Пуужингуудаас багийн лидэр Жэймс Хардэн 26 оноо, 17 оновчтой дамжуулалт өгсөн бол түүнд сэлгээнээс Эрик Гордон 27 оноогоор туслав. Эсрэг багаас холбон тоглогч Ражон Рондо 13 оноо, 12 самбараас бөмбөг авалт, 12 оновчтой дамжуулалт өгч Трипл Дабл хийсэн ч баг нь хожигдлоо.

Миами Хит 107-82 Мемфис Гриззлис (Горан Драгич 19 оноо, 5 оновчтой дамжуулалт, 5 самбараас бөмбөг авалт)

Шарлот Хорнэтс 116-103 Оклахома сити Тандэр (Дуайт Ховард 23 оноо, 7 самбараас бөмбөг авалт)

Голдэн Стэйт Варриорс 111-104 Портланд Триал Блэйзэрс (Кэвин Дурант 28 оноо, 9 самбараас бөмбөг авалт, 5 оновчтой дамжуулалт)

Лос анжелос Клиппэрс 96-91 Торонто Рэпторс (ДэАндрэ Жордан 14 оноо, 17 самбараас бөмбөг авалт)

Б.АМАРТҮВШИН


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *