Categories
мэдээ улс-төр

АН-ын бүлгийн хуралдаан дууслаа

УИХ дахь АН-ын бүлгийн хуралдаан дуусаж, сэтгүүлчдэд мэдээлэл хийв. УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат мэдээлэлдээ “Энэ долоо хоногт хэлэлцэх хуулийн төслүүдийг хэлэлцлээ. 1937 оны хэлмэгдлийн 80 жил болж байгаа юм байна. Энэ хэлмэгдлээс гарсан хохирлын нөхөн төлбөрийн тухай АН-ын бүлэг хэлэлцлээ. Хохирлын хэмжээнээс шалтгаалсан нөхөн олговрыг хэрхэн олгох, хэлмэгдэгчдийн үр хүүхдүүдийн саналыг харгалзан үзэж байна. Тэдний үр хүүхдийн амьдрал хүнд хэцүү, эсэргүүнийхэн гэж ядуу амьдарч байсан тухай яригдаж байна. Энэ бол дэлхийн ямар ч улс оронд байгаагүй хэлмэгдүүлэлт байсан. Үүнтэй холбогдуулан Я.Санжмятав УИХ-ын дэд даргын хувьд санаачлан оруулж байна. 1998 онд батлагдсан хуулиас хойш энэ хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар хэлэлцэгдсэн ч батлагдаагүй. Хэлмэгдэгсдийн гэр бүлийнхэн “нэг сая төгрөг нь хэлмэгдүүлснээ хүлээн зөвшөөрсөн агуулгатай болохоос биш хохирлыг нөхөн төлж байгаа асуудал биш” гэж хэлдэг хэмээлээ.

36 мянга орчим хүн улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэж 31 мянга гаруй нь цаазлагджээ. Эдүгээ улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн хүмүүсийн нөхөн олговор дуусаагүй учир хуулийн хугацааг сунгах шаардлагатай аж. Нөхөн олговор олгох тооцооллыг 2017-2018, 2019-2020 оноор тооцоолж гаргасан байна.Хуульд “Өмнө нь орон сууц, гэр болон түүнтэй тэнцэх хөрөнгө аваагүй, улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгч, нас барсан бол эхнэр, түүнийг амьд байхад төрсөн болон үрчилж байсан үр хүүхдэд нэг удаагийн нөхөн олговор олгоно” гэж заажээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *