Categories
мэдээ нийгэм

​Монгол оюутнуудын дунд Япон соёлын Бүнкёосай наадам боллоо

Өчигдөр Хүүхдийн урлан бүтээх төвд Япон соёлын Бүнкёосай наадам боллоо. Энэхүү наадам нь жил бүр Соёл эрдэм дээд сургуулийн оюутнуудын дунд болдог аж. Энэ жил 20 дахь удаагаа болж байгаа юм байна. Япон соёлыг сонирхдог оюутан залуус тус улсын хэл, соёлыг хэрхэн сурч мэдсэнээ энэхүү наадмын үеэр тайлагнадаг гэнэ. Мөн тус наадмыг Японы их, дээд сургуулийн төлөөллүүд болон Монгол дахь Япон бизнес эрхлэгчид шүүдэг уламжлалтай аж.

Энэхүү наадмыг нээж Соёл эрдэм дээд сургуулийн захирад С.Төмөр-очир үг хэлэв. Мөн МУ-н шадар сайд асан Ц.Оюунбаатар энэхүү наадамд хүрэлцэн ирсэн юм. Тэрбээр “Япон Монголын хамтын ажиллагаанд алтан үсгээр бичигдэх нэгэн чухал үйл явдал бол Соёл эрдэнэ дээд сургууль байгуулагдаж 25 жилийн хугацаанд үйл ажиллагаа явуулж байгаа нь юм. Энэхүү сургуульд манай улсын 3000 гаруй хүүхэд залуус Япон хэл, соёлыг эзэмшиж байна. Түүнчлэн Япон улсад тус сургуулийн төгсөгчид ихээр ажиллаж амьдарч байгаа. Тус төгсөгч оюутнууд илүү том үүргийг хүлээх хэрэгтэй. Ялангуяа Монгол Японы хамтын ажиллагааг дэмжих нь чухал. Япон улсын тэргүүний технологи, эдийн засгийн хөгжил болон Монголын газрын баялаг, эрүүл экологийн хүнсний бүтээгдхүүн, ХАА-г дэмжхэд чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгт итгэлтэй байна” гэв.

Тус наадмын урлагийн үзүүлбэрийгЯпон улсын найрал болон хамтлаг дуугаар тус сургуулийн нэгдүгээр курсын оюутнуудэхлүүлсэн юм. Үзэгчдийн дэмжлэгийг хамгийн их хүлээсэн уран бүтээл нь “Хайрын дуу” хамтлагийн “Secret base” дуу байлаа. Тус дуу нь Японы алдартай “Тэр зун” хүүхэлдэйн киноны soundtrack гэж тус хамтлагийн оюутнууд хэллээ. Хоёрдугаар курсын оюутнууд жүжигчилсэн тоглолтүзүүлсэн бол гуравдугаар курсын оюутнууд илтгэл тавьсан юм. Харин төгсөх курсын оюутнууд Япон хэлээр уран уншлага уншиж тус тэмцээнд өрсөлдөв.

Соёл эрдэм дээд сургуулийн захирад С.Төмөр-очироос Бүнкёосай наадмын талаар тодрууллаа. Тэрбээр “Соёл эрдэм дээд сургууль нь Японы хөрөнгө оруулалттай байгуулагдсан их сургууль юм. Манай сургуульд Япон явж суралцах сонирхолтой Япон хэл сонирхдог оюутан залуучууд их суралцдаг. Япон хэл сурахад тус улсын соёлыг эзэмшиж, дуу бүжигт суралцах нь чухал үүрэг гүйцэтгэдэг. Тиймээс бид жил бүр Бүнкёосай соёлын наадмыг хийдэг юм. Энэ соёлын наадамд манай оюутнууд Япон хэл дээр Жүжиг тоглон, илтгэл тавьж, дуу, бүжгийн тоглолт үзүүлдэг. Урлагийн бүх төрлүүдийг хэрхэн эзэмшиж байгаагаа харуулдаг. Энэ бол манай оюутнуудын жил бүр хүсэн хүлээдэг баяруудын нэг юм. Энд өөрийн авьясыг сорьж оролцоно гэдэг нь Япон хэл хэр зэрэг сурсан, Японы соёлтой хэр зэрэг танилцаж байгаа гэдгээ үзүүлэх талбар болдог. Энэхүү наадамд байр эзэлсэн хүүхдүүд ихэнхи нь Японы их дээд сургуульд явж суралцаж мөн төгсөөд тэндээ ажилладаг. Зарим нь Япон Монголын хамтарсан компаниудад ажиллаж Япончуудтай нийлээд компани байгуулдаг. Зарим оюутнууд өөрийн чадвараа сайжруулах үүднээс Япон явж магистр, докторантурт сурж байна. Манай сургууль Япон хэл сургах чиглэлээр Монголдоо тэргүүлэх зэргийн сургууль гэж бид ойлгодог” гэв.

Б.АМАРТҮВШИН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *