Categories
мэдээ нийгэм

Ноён-Уулын шүүх хурал хойшиллоо

Image result for шүүх хурал хойшиллооӨнөөдөр буюу энэ сарын 4-ны өглөөний 9 цагаас эхлэн Нийслэлийн захиргааны хэргийн шүүх танхимд Ноён-Уулын ашиглалт олборлолтын лицензийг хүчингүй болгох маргааныг шийдвэрлэх шүүх хурал болж, дөнгөж сая дахин хойшлох шийдвэр гарлаа. Тодруулбал, Ноён уулын лицензийг хүчингүй болгох шүүх болж ирц бүрдээгүй гэх шалтгаанаар энэ сарын 18-ны 10 цагт хүртэл дахин хойшлох шийдвэрийг шүүх бүрэлдэхүүн гаргав.

Өнөөдрийн шүүх хуралд монгол улсыг төлөөлөн иргэн болон УИХ-ын Х.Болорчулуун, ерөнхийлөгчийн Иргэний эрхийн асуудал хариуцсан зөвлөх Г.Уянга нар байлцав. Мөн Босоо хөх монгол ТББ, Ноён-Уулаа аваръя ТББ, Дэлхийн монгол ногоон нэгдэл, өмгөөлөгч Г.Батбаяр, Гал үндэстэн зэрэг төрийн бус байгууллагын төлөөлөгч болон Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутгийн иргэд гэх мэтчилэн нийт 60 гаруй хүмүүс төлөөлөн оролцсон байна. Харин хариуцагч талаас Засгийн газрын төлөөлөл болон Ашигт малтмалын газар, “Сентерра Гоулд” ХХК-ийн төлөөлөл өмгөөлөгч нар байв.

Учир нь Сэлэнгэ аймгийн Мандал суманд оршдог Ноён уул хүдрийн 27 667 378 тонн, алтны 75 942.11 тонн нөөцтэй нь тогтоогдсон. Энэ баялгийн 66 хувийг “Сентерра Гоулд” ХХК, 34 хувийг төр эзэмшихээр болсон бөгөөд ашиглалтын 4 лиценз нь “Сентерра Гоулд” ХХК-д байдаг. Энэхүү лицензийг хүчингүй болгох талаар “Ноён уулаа аваръя” ТББ Нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд хандсанаар ийнхүү 2008 оноос хойш шүүхээр хэлэлцэж байгаа юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *