Categories
мэдээ нийгэм

Дарханд хордлогын шинж тэмдэгтэй өвчтөнүүд нэмэгдсээр байна

darhanЭнэ сарын 1-ны өдрөөс Дарханы Төмөрлөгийн Үйлдвэрийн зарим ажилтан угаарын хийд хордсон шинж тэмдэгтэйгээр эрүүл мэндийн байгууллагад хүргэгдэж байгаа талаар мэдээлсэн билээ. Харин тус аймгийн Эрүүл мэндийн төвөөс ирүүлсэн шинэ мэдээллээр, хордлогын шинж тэмдэгтэй өвчтөнүүдийн тоо эрс олширч байгаа юм байна. Олон нийтийн мэдээллийн хэрэгслээр зөвхөн Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн ажилтнууд өвдсөн тухай онцолж байгаа ч бусад хүнд үйлдвэр эрхлэгчдээс эхлээд ажилгүй иргэд ч ижил шинж тэмдэгтэй ирж байгаа тухай албаныхан мэдээлэл өгчээ. Дархан аймгийн хэмжээнд богино хугацаанд тархаж буй энэ асуудлыг олон хүчин зүйлтэй холбон тайлбарлаж байгаа ч шалтгааныг эцэслэн тогтоогоогүй байгаа аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *