Categories
мэдээ улс-төр

УИХ-ын дарга М.Энхболд ДОХ-той тэмцэх дэлхийн өдрийг тохиолдуулан үг хэллээ

ЗурагӨнөөдөр ДОХ-той тэмцэх дэлхийн өдөр. Иймд УИХ-ын дарга М.Энхболд чуулганы нэгдсэн хуралдааны эхэнд тус өдрийг тохиолдуулан үг хэллээ.

Тэрбээр, Монгол Улсад энэ өдрийг ДОХ-той тэмцэх асуудалд олон нийтийн анхаарлыг хандуулах, өвчний эрсдлийг бууруулах, урьдчилан сэргийлэх зорилгоор төрийн болон төрийн бус байгууллагууд хамтран тэмдэглэж ирсээр 20 гаруй жил болж байна. Монгол Улсын нийт хүн амын дийлэнх хувийг залуучууд эзэлдэг, иргэдийн шилжилт хөдөлгөөн, гадагшаа болон дотогшоо чиглэсэн аялал жуулчлал эрс нэмэгдсэн зэрэг нь бидэнд эрсдэл нэлээд өндөр байгааг харуулж байна. Тиймээс энэ аюулт өвчинтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажлыг анхаарлын гадна орхиж болохгүй гэдгийг тэмдэглэж хэлэхийг хүсч байна.
НҮБ-ын Мянганы хөгжлийн зорилтод 2030 он гэхэд ДОХ-ын тархалтыг зогсоох асуудлыг тусгасан. Энэ зорилтыг хэрэгжүүлэхэд Монгол Улсын, Монголчуудын хүлээх үүрэг, оруулах хувь нэмэр ч байх учиртай. НҮБ-аас энэ өдрийг “Бид сэргийлж чадна, харин та” гэсэн уриан дор тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна.

Энэ уриалгыг хэрэгжүүлэх, иргэдээ халдварт өвчнөөс сэргийлэх нийтийн хүчин чармайлтыг нэгтгэх, хууль тогтоомжийг боловсронгуй болгоход төр, түмнээ төлөөлсөн эрхэм гишүүд та бүхэн идэвх санаачилгатай ажиллах шаардлагатай байна. ДОХ өвчинтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх талаар Эрүүл мэндийн яам, төрийн бус байгууллагууд харилцан уялдаатай хамтран ажиллаж үр дүн гаргана гэдэгт итгэж байна” гэлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *