Categories
мэдээ спорт

“Токио-Их дуулга-2017” ирэх сард болно

Жүдо бөхийн дэлхийн чансааны оноо олгох энэ оны хамгийн отгон тэмцээн Японы Токио хотноо 12 дугаар сарын 2-3-нд болох “Токио-Их дуулга-2017”-д Монголын 16 жүдоч хүчээ сорино.

Чансааны хувьд ДАШТ-ий дараа орох бага дэлхийн аварга хэмээгддэг энэ удаагийн Их дуулгад 65 орны 446 жүдоч хүч, ур чадвараа сорин барилдана. Монголын баг тамирчдын бүрэлдэхүүнд Бээжингийн олимпын аварга, Лондоны олимпын мөнгөн медальт Н.Түвшинбаяр, дэлхийн аварга М.Уранцэцэг, дэлхийн аварга Г.Болдбаатар тэргүүтэй шилдэг тамирчид өрсөлдөнө.

Багийн бүрэлдэхүүнийг танилцуулахад, эмэгтэйчүүдийн 48 кг-д Б.Хорлоо, М.Уранцэцэг, 52 кг-д Ч.Аззаяа, 57 кг-д Л.Энхрийлэн, 63 кг-д Б.Мөнгөнчимэг, 63 кг-д Ц.Цэрэннадмид тус тус барилдах бол эрэгтэйчүүдийн 60 кг-д Д.Амартүвшин, Г.Болдбаатар,66 кг-д Д.Төмөрхүлэг, Д.Алтансүх, 73 кг-д Г.Одбаяр, С.Баяртүвшин, 81 кг Н.Дагвасүрэн, О.Ууганбаатар, +100кг Н.Түвшинбаяр, Б.Тэмүүлэн нар хүчээ сорих юм.
Токиогийн их дуулгад Японы тамирчдын хувьд оролцож амжилт гаргах нь өөрийн УАШТ-д түрүүлэх болон Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд ялахаас хэцүү гэж үздэг. Энэ тэмцээнд гадаадын жүдочид түрүүлж чадвал чансааны хувьд дэлхийд үнэлэгдсэн жүдоч болсны баталгаа болж өгдөг байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *