Categories
мэдээ нийгэм

Хүчирхийлэлд өртөгсдөд тусламж үзүүлэх эмнэлэгт түшиглэсэн “Нэг Цэгийн Үйлчилгээ”-г таниулан сурталчлах арга хэмжээ боллоо

Өнөөдөр “Охид эмэгтэйчvvдийн эсрэг хvчирхийлэл 16 хоногийн аян”-ны хүрээнд ГССҮТ-ийн гэр бүлийн бүлгийн хүчирхийлэлд өртөгсдөд тусламж үзүүлэх эмнэлэгт түшиглэсэн “Нэг Цэгийн Үйлчилгээ”-ний төвийн үйл ажиллагааг ард иргэд олон нийтэд таниулан сурталчлах арга хэмжээ боллоо.

Мөн хохирогч гэмтсэн тохиолдолд хамгийн түрүүнд эмч рүү ханддаг учир Гэмтлийн эмч нар бусад мэргэжил нэгт эмч нараа хүчирхийлэлд өртсөн эсэхийг илрүүлж, мэдээлж, урьдчилан сэргийлэх үүргээ биелүүлэхийг уриалж энэхүү аянд нэгдэж байгаа аж.

ГССҮТ-ийн Нийгмийн эрүүл мэндийн албаны дэргэдэх Нэг цэгийн үйлчилгээ нь 2010 онд байгуулагдсан бөгөөд тухайн жилдээ гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн 302 үйлчлүүлэгчид тусламж үйлчилгээ үзүүлсэн бол 2017 оны 11 сарын байдлаар 960 гэр бүлийн хүчирхийллийн хохирогчид үйлчилгээ үзүүлжээ. Хүчирхийллийн улмаас бэртэж гэмтсэн хүнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлээд зогсохгүй нийгмийн халамжийн, сэтгэлзүйн, хууль эрх зүйн салбар дундын оролцоог зангидсан зохион байгуулалт бүхий үйл ажиллагааг 24 цагаар үзүүлсээр иржээ. Гэр бүлийн хүчирхийллийн хохирогч нь ихэвчлэн хүүхэд эмэгтэйчүүд байдаг бөгөөд 2017.11 сарын байдлаар биеийн хүчирхийлэлд өртсөн 694, сэтгэл санааны хүчирхийлэлд өртсөн 960, үл хайхрах хүчирхийлэлд өртсөн 299 хүүхэд үйлчлүүлж, тэдгээрийн 615 үйлчлүүлэгчийг 24-72 цагийн турш хамгаалах байранд байрлуулж амь нас, аюулгүй байдлыг нь ханган ажилласан байна.

Охид эмэгтэйчүүдийн гэр бүлийн хүчирхийллийн эсрэг үйл ажиллагаанд хувийн компани, соёл урлагийнхан нэгдэж байна. Тухайлбал, Тэсо ХХК, Вагнер Азиа ХХК, Сүлд шонхор ХХК, Best байкери, МСЭЛ ХХК Дуучин Банзрагч, X VIT хамтлаг нар ирж ая дуугаа өргөж, дэмжин ажиллахаа илэрхийллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *