Categories
мэдээ нийгэм

Охид, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт боллоо

Related image1999 онд НҮБ-ын Ерөнхий Ассемблейн шийдвэрээр 11-р сарын 25-ны өдрийг “Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсоох олон улсын өдөр” болгон зарласан байдаг.

Охид, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян анх 1991 онд 23 оролцогч улстай эхэлж байсан бол өдгөө 187 орны 5167 байгууллагыг эгнээндээ нэгтгэсэн дэлхийн хэмжээний аян болоод байна.

Энэхүү дэлхийн аян нь охид, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэл нь хүний эрхийн зөрчил мөн гэдгийг бататгаж, хүчирхийлэлтэй тэмцэхэд арга хэмжээ авахыг уриалах зорилготой юм.

Энэ аяныг Монгол Улсад анх 1997 оноос зохион байгуулж, олон улсын байгууллагууд, төрийн болон төрийн бус байгууллагууд нэгдэн, охид, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэлтэй тэмцэхэд дуу хоолойгоо илэрхийлсээр байна.

Энэ жилийн аянд НҮБ-ын Хүн амын сан, Швейцарийн Хөгжлийн Агентлаг, Хууль зүй дотоод хэргийн яам, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамд хамтран оролцох юм.

Залуу зураач Х.Ариунзаяа энэ аянд нэгдэж, “Нүдээ нээ-Нүцгэн үнэн” уран бүтээлийн үзэсгэлэнгийн нээлтээ хийлээ.

Монгол Улсад энэхүү аяныг “Хүчирхийлэлд үгүй гэж хэлье!” уриатайгаар зохион байгуулж, аянаар дамжуулан охид, эмэгтэйчүүдийн эсрэг бэлгийн болон бие махбодийн хүчирхийлэл буурахгүй, харин ч өсөлттэй байгаад олон нийтийн анхаарлыг хандуулах, энэ чиглэлд анхааран ажиллахыг уриалах юм.

Аяны нээлт өнөөдөр 10 цагт Корпорэйт зочид буудалд боллоо.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *