Categories
мэдээ нийгэм

“Диваажингийн баримтууд”-ын тухай

Image result for “Диваажингийн баримтууд”“Парадайз Пэйперс” (Paradise Papers) буюу “Диваажингийн баримтууд” нь дэлхийн хамгийн хүчтэй, нэр алдартай зарим хүмүүс болон компаниудын оффшор үйл ажиллагаануудад хийсэн мөрдөн шалгах ажиллагаа юм. Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн консорциум болон хэвлэл, мэдээллийн 95 байгууллага хамтран оффшор бүсэд үйлчилгээ үзүүлэгч аж ахуйн нэгжүүд болон хамгийн өндөр нууцлалтай орнуудад бүртгэлтэй компаниудын талаар 13.4 сая нууц материалыг ил болгоод байна.

Бермуда болон өөр бусад газруудад салбартай, оффшор бүсийн тэргүүлэгч хуулийн фирм болох “Appleby”-д 50 жилийн хугацаатай хийсэн 7 сая орчим зээлийн гэрээ, санхүүгийн тайлан, цахим шуудангууд болон бусад баримт бичгийг илрүүлжээ. Түүнчлэн бусад олон жижиг хуулийн фирмүүдээс илрүүлсэн мэдээллүүд ч багтаж байна.

“Диваажингийн баримтууд” нь улс төрийн удирдагчдын оффшор бүсэд эзэмшиж буй хөрөнгө, нууцаар үйлдэгдсэн гүйлгээнүүдийн ачаар татвараас зугтдаг гэр бүлийн нэрийн эзэмшлийн компаниуд болон бусад тэрбумтнууд, алдартай оддын санхүүгийн гүйлгээнүүдийг ил болгосон юм. Үүнд 2 дугаар Елизабет хатан хаан, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын багийн гишүүд, зөвлөхүүд гэх мэт 120 улс төрч болон дэлхийн лидерүүдийн оффшор бүс дэх ашиг сонирхол, холбоо хамаарлыг харуулсан байна. Түүнчлэн татвараас зугтаж байсан “Apple”, “Nike” зэрэг олон улсын 100 гаруй компанийн мэдээллийг мөн багтаажээ.

Эдгээр баримтуудыг дэлгэхийн тулд Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн консорциум нь 6 тивийн 30 өөр хэлтэй 380 гаруй сэтгүүлчтэй хамтран ажилласан байна. Багийн гишүүд бүтэн жилийн турш мэдээлэл солилцох цахим орчинг үүсгэн хамтран ажиллажээ. Сэтгүүлчид шүүхийн мэдээллийн санг судалж, Африк, Европ, Латин ба Хойд Америкийн улс төрчдийн санхүүгийн мэдээлэл олж аван, зуу зуун татварын мэргэжилтнүүд, бодлого боловсруулагч болон дотоодын мэдээлэгч нартай уулзжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *