Categories
мэдээ нийгэм

500 саяд хийх ажлыг 50 сая хүртэл танаж чадсан бүсгүйчүүд

“Сайхан бүсгүй” фейсбүүк группийн эмэгтэйчүүд энэ оны есдүгээр сарын 20-оос Хан-Уул дүүргийн Яармагийн эцэст байдаг 73 дугаар цэцэрлэгийн 110 мкв орчим талбайтай өргөтгөл барихаар эхлүүлжээ. Энэхүү өргөтгөлийн ажил нь өчигдөр дууссан байна.Уг өргөтгөлийн нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр арван гурван цагт 73-аар цэцэрлэгт боллоо. Өмнө энэ группийн гишүүд Гэмтэл согог судлалын үндэсний төвийн хүүхдийн мэс заслын тасгийг тохижуулж, “Маамуу” асрамжийн төвд болон Цэлмэг охинд хагалгааны хандив цуглуулж өгсөн гээд томоохон ажлуудыг хандиваар хийж байжээ. Цахим ертөнцөд ийм сайхан групп нээж, эмэгтэйчүүдийг нэгтгэж, балчир хүүхдүүд маань тусламжийн гараа сунгасан “Сайхан бүсгүй” группийн админ Б.Дэлгэрмаагаас зарим зүйлийг тодрууллаа.

-Яагаад энэ цэцэрлэгийг сонгох болов?

-73-аар цэцэрлэг нь хоёр дахин ачаалалтай ажилладаг юм билээ. Тодруулбал 140 хүүхдийн багтаамжтай цэцэрлэгт 319 хүүхэд явдаг гэсэн үг. Энэ цэцэрлэгт хоёр настай хүүхдүүдийн анги байдаггүй учир хоёр настнуудад зориулж өргөтгөлийг барьсан юм. Бүгдийг стандартын дагуу хийлгэсэн. Жишээлбэл бусад ангиудад хоёр жорлонтой бол энэ анги маань стандартын дагуу дөрвөн жорлонтой, дөрвөн угаалтууртай. Мөн бойлер тавьсан учир хүүхдүүд бүлээн усаар нүүр гараа угаах боломжтой болсон. Гал тогоо, хөнжил гудас хадгалах өрөө, хүүхдийн хувцасны шүүгээ гээд бүх юмыг нь стандартын дагуу хийсэн.

-Төрөөс цэцэрлэгийн өргөтгөл барих хөрөнгө оруулалтын тусламж хүссэн үү?

-“БСШУСЯ-д цэцэрлэг барих хүсэлтэй байгаагаа хэлэхэд нэг цэцэрлэг 2 тэрбум төгрөгөөр босдог. Харин өргөтгөлийг 300-500 сая орчим төгрөгөөр барьдаг иймээс ер нь хэцүү дээ гэсэн. Гэвч би өөрөө хувиараа тооцоолж үзээд, 50 сая төгрөгт багтааж барих боломжтой хэмээн тооцоолсон. Ингээд л энэ ажлыг хийхээр шулуудсан.

-Санхүүгээ хэрхэн тооцоолж энэ бүхнийг гүйцэтгэж чадав?

-Барилгачдын ажлын хөлс гэж 19 сая төгрөг, үлдсэнд нь барилгын материал болон тохижуулах зүйлсээ авсан. Мөн барилгын материалаа аль болох чанартайг нь сонгож хэрэглэсэн байгаа.Хямдхан материалын сонгосон бол 40 сая төгрөгт багтахаар байсан. Тайлангаа үргэлж ил байлгаж өдөр бүр группийн гишүүдэд тайлагнаж шилэн данстай ажилласан. “Сайхан бүсгүй” группийн бүсгүйчүүд маань энэ ажлаараа эмэгтэй хүний эрэлхэг, хийе гэсэн зүйлээ хийдэг дайчин занг харуулж чадлаа” гэсэн юм.

Тэрээр цаашдаа энэхүү сайн үйлсээ манай группийн бүсгүйчүүд үргэлжлүүлэн хэмээн онцлон хэлж байсан юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *