Categories
мэдээ нийгэм

Их Британийн уулчны аминд хүрсэн Б.Гантулгад 16 жилийн ял оноов

Image result for Их Британийн уулчны аминд хүрсэн Б.ГантулгаИх Британийн иргэн 53 настай Стив Нэш Эдвард Архангай аймгийн Хангай сумын Тэрх багийн нутагт амь насаа алдсан хэрэг 2016 оны есдүгээр сард гарсан. Тэрээр Архангай аймгийн Хангайн ноён оргилд гарах гэж яваад бусдын гарт амиа алдсан байдалтай олдсон. Хэргийг Улсын мөрдөн байцаах газрын Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, тус аймгийн цагдаагийн хэлтэстэй хамтран шалгаж, сэжигтэн этгээдийг саатуулсан байдаг. Уг хэргийг тус аймгийн харьяат 34 настай, эрэгтэй Б.Гантулга гэх этгээд шунахайн сэдлээр үйлдсэн болохыг цагдаагийн байгууллага тогтоосон билээ.

Харин уг хэргийн шүүх хурал Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхэд энэ сарын 17-ны өдөр болсон ажээ. Шүүхээс гадаадын иргэний амь насыг хөнөөсөн Б.Гантулгыг чанга дэглэмтэй хорих ангид 16 жилийн ял эдлүүлэхээр болсон байна. Энэ талаар Хархорин сум дахь Сум дундын шүүхийн тамгын газрын дарга Н.Ганбат мэдээллээ. Гэмт этгээд нь 2014 онд Эрүүгийн хуулийн 145.1-т заасан хэрэгт шалгагдаж байсан бол 2016 онд мөн 145, 146 дугаар зүйл ангиар гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдож шүүхээс нэг жилийн тэнсэн харгалзах ял авч байсан гэв.

Б.УРАН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *