Categories
мэдээ спорт

​2018 оны дэлхийн аваргад оролцох 32 баг тодорлоо

Image result for 2018 оны дэлхийн аваргад оролцох 32 баг тодорлооОросын Холбооны улсад зохион байгуулагдах хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах 21 дэх удаагийн тэмцээнд оролцох 32 баг тодорлоо. Дэлхийн 5 удаагийн аварга Бразилын шигшээ баг тус тэмцээнд 21 дэх удаагаа буюу дэлхийн аваргыг өнжилгүй бүх тэмцээнд нь орсон ганц баг юм. Харин Исландын шигшээ баг энэхүү нэр хүндтэй тэмцээнд анх удаагаа оролцох гэж байна. Энэ удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд олон шилдэг шигшээ багууд зодоглохгүй гэртээ үлдэж байгаа юм. Үүнд Хойд Америкийн аварга АНУ, Өмнөд Америкийн аварга Чили, Африк тивийн аварга Камерун, Далайн орнуудын аварга Шинэ Зеланд мөн Дэлхийн 4 удаагийн аварга Итали, Дэлхийн аваргаас 3 удаа мөнгөн медаль хүртэж байсан Нидерландын багууд өнжихөөр боллоо. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хэсгийн шатны сугалаа 12-р сарын 1 -нд ОХУ -н нийслэл Москва хотод болох юм.

-Тэмцээнд оролцох 32 багийг нэрлэвэл-

Зохион байгуулагч орон ОХУ шууд оролцох эрхтэй.

Европ тивээс Бельги, Англи, Франц, Герман, Исланд, Польш, Португал, Серби, Испани гэсэн багууд хэсгээ тэргүүлэн шууд ДАШТ -д оролцож буй бол нэмэлт эрхээр Хорват, Дани, Швед болон Щвейцарын багууд буурал тивийг төлөөлөн оролцохоор болсон юм.

Африк тивийг Египт, Морокко, Нигери, Тунис, Сенегалын багууд төлөөлөн оролцоно.

Хойд болон Төв Америк бүсээс Коста Рика, Мексик, Панама төлөөлнө.

Өмнөд Америкийн бүсээс Аргентина, Бразил, Колумб, Перу, Уругвай.

Ази тивээс Австрали, Иран, Япон, Сауди Араби болон Солонгосын багууд тус тус оролцохоор болсон юм.

Б.АМАРТҮВШИН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *