Categories
мэдээ соёл-урлаг

“Сонгино хүү” бүжгэн жүжиг нээлтээ хийлээ

ЗурагХөвсгөл аймгийн Хөгжимт драмын театрын хамт олон Оросын алдарт хөгжмийн зохиолч Карен Хачатуряны хөгжмөөр хийгдсэн “Сонгино хүү” бүжгэн жүжгийг орон нутагт анх удаа үзэгчдийн хүртээл болгож байна.
Дэлхийн сонгодог балет “Сонгино хүү” бүжгэн жүжгийн цомнолыг тус театрын бүжгийн багш, МУСТА А.Гантулга бичиж 60 гаруй хувийн дэглэлтийг өөрөө тавьжээ. Тэрээр 2014 онд СУИС-ийн бүжиг дэглээчийн ангийг төгсөхдөө Хөвсгөл аймгийн Авьяас наймдугаар сургуулийн сурагчидтай хамтран 38 минутын бэсрэг бүжгэн жүжиг тавьж байсан бол энэ удаа 70 минутын бүрэн хэмжээний бүжгэн жүжгийг мэргэжлийн уран бүтээлчидтэй, мэргэжлийн урлагийн тайзнаа анх удаа тавьж байгаагаараа онцлог гэнэ.

Тус бүжгэн жүжиг Монгол Улсад 1967 онд анх тавигдаж байсан бөгөөд жүжигт ямар нэгэн гамшиг, зовлон тохиолдоход албан тушаал, эрх мэдэл хэрэггүй хамгийн гол нь эв нэгдэл бүхнээс хүчтэй гэдгийг “Сонгино хүү”-гээр төлөөлүүлэн харуулахыг зорьдог ажээ.
Гадаадын сонгодог жүжиг урьд өмнө нь Хөвсгөл аймгийн театр тавьж байгаагүйгээс гадна УГЗ Д.Чилхаажав гурван бүжгийн жүжиг тавьж байсан боловч архивлаж үлдээгээгүй байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *