Categories
мэдээ нийгэм

Нэрт нийтлэлч Б.Цэнддоо “Чингисийн ИРИДИУМ ураг” нийтлэл хэвлэгдлээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаар 16 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.

Үндэсний статистикийн хорооноос өчигдөр Монгол Улсын нийгэм, эдийн засгийн эхний арван сарын үзүүлэлтийг танилцуулсан билээ. Энэ талаар тэргүүн нүүрэн дэх “Монгол Улсын эдийн засаг энэ оны эхний есөн сард 5,8 хувиар өсчээ” хэмээх мэдээнээс хүлээн аваарай.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог, баримт, үзэл бодлын гуравдугаар нүүрэнд нэрт нийтлэлч Б.Цэнддоо “Чингисийн ИРИДИУМ ураг ” нийтлэлийг хүлээн авч үзээрэй.

Өчигдрийн Засгийн газрын хуралдаанаар хэд хэдэн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэжээ. Үүний талаар улс төрийн тавдугаар нүүрэнд хэвлэгдсэн “Төв цэвэрлэх байгууламжийн барилгыг ирэх онд барьж эхэлнэ” хэмээх сурвалжилгаас хүлээн авч уншаарай.

ТЕГ-ын Улсын төсөв, орлого хяналтын газрын Эрсдэлийн удирдлага судалгаа үнэлгээний хэлтсийн дарга асан Д.Энхбатад холбогдох хэргийг гурван шатны шүүх хянан хэлэлцээд найман жил чанга дэглэмтэй хорих ангид ял эдлүүлэх шийдвэр гаргаж байсан билээ. Д.Энхбат нь гурван жил гаруй хоригдоод суллагджээ. Түүнтэй хийсэн ярилцлагыг баримт үйл явдлын долоодугаар нүүрнээс онцлон хараарай. Тэрээр “Б.Хурц надаас хувийн өс хонзонгоо авч, гэмт хэрэгтэн болгосон” гэжээ.

Физик, математикийн багшаар жаран хоёр жил ажилсан, ахмад багш Б.Лодойдамбатай хийсэн ярилцлагыг ХI нүүрнээс үзэх боломжтой. Тэрээр “Багшийн албанд зүтгэсэн жаран жилийн хугацаанд олон мянган инженер төрүүлсэндээ баяртай байна” хэмээн онцлон хэлжээ.

“21000” реалити шоуны оролцогч “Наран” рестораны захирал С.Дэлгэртэй хийсэн ярилцлагыг XII нүүрнээс үзээрэй. Тэрээр “Хэрвээ би ялагч болвол шагналынхаа талыг нь Г.Батхүүд хандивлана” гэжээ.

Ардын цолтон буланд ардын жүжигчин Ж.Лхамхүүтэй хийсэн ярилцлага хэвлэгджээ. Тэрээр “Хүмүүс драмын жүжгийн тасалбарыг бүтэн жилээр нь захиалаад авчихдаг байлаа” хэмээн онцлон хэлжээ.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завьяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

Та бүхэн манай сонины цахим хувилбарыг https://admin.dnn.mn/plugins/news/login/хаягаар хүлээн авч уншаарай.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-оос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 99090658, 88085029 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХНИЙ УРГАХ НАРНААР ТАНТАЙ ХАМТ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *