Categories
мэдээ улс-төр

Б.Хурц: Танаас болж хойд Солонгост хоёр хүн цаазлуулсан шүү

Image result for Б.ХурцУИХ-ын Аюулгүй байдлын байнгын хорооны хуралдаанаар Б.Хурцыг БНСУ-д Элчин сайдаар томилох асуудлыг хэлэлцэж байна. Энэ үеэр Л.Болд “Ерөнхий сайд У.Хүрэлсүх өөрийгөө тагнасан асуудал эцэслэн шийдэгдсэн үү. Ц.Нямдорж та хоёр ноцтой баримтууд нэгнийхээ өмнөөс шидсэн. Энэ бодитой юу. Надтай хамт ажиллаж байсан хоёр ТНБД-ын дарга шалгагдаж байгаад амиа алдсан. Хохирлыг нь нөхөн төлсөн ч хэн ч ар гэрээс нь уучлал гуйгаагүй. Хөл нь өвдөж байгаа өвчтэй хүнийг хоёр давхрын шат өөд чирч аваачаад, тагнуулынхан байцаалт авсан. Маш хүнлэг биш үйлдэл” гэв.

Хариуд нь Б.Хурц “Л.Болд гишүүн Батлан хамгаалахын сайдаар ажиллаж байхдаа Хойд Солонгост зэвсэг шахах асуудал яригдсан. АТГ ч шалгаж байсан. Тэр шахаанаас болж хоёр хүн Хойд Солонгост цаазлуулсан, 300 мянган ам.доллар Хойд Солонгосоос нэхэмжилсэн тухай бичиг ирсэн. Танаас болж Хойд Солонгост хоёр хүн амиа алдсан, нэг генерал шоронд хоригдсон. Та шударга хүн мөн үү. Би одоо цааш нь юм ярих уу үгүй юу. Борбаатар генералыг битгий хутга. Тэр хүн зүрхний шигдээсээр нас барсан.

Л.Болд: Улаан цайм ингэж гүтгэдэг байхгүй юу. Надад ийм зүйл байхгүй гэдгийг тогтоочихсон учраас би энд сууж байна. Харин одоо сая хэлсэн үгээр чинь хууль, шүүхийн байгууллагаар явна шүү. Зэвсгийн наймааны асуудал тэр чигтээ гүжирдлэг байсан. Харин ч ингэж яригдаж байгаа бол би хуулийн байгууллагад хандана” гэв.

Н.Энхболд гишүүн хаалттай явуулах санал гаргасан ч санал хураалт явагдсангүй. Хуралдаан үргэлжилж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *