Categories
мэдээ нийгэм

Данс давхардсаны улмаас зарим хүүхдийн мөнгө шилжээгүй байгаа гэв

Related image

Өнгөрсөн долоо хоногийн пүрэв гаригт Монгол Улсын 2017 оны төсвийн тодотгол батлагдсанаар хүүхдийн мөнгийг 2017 он дуустал бүх хүүхдэд ямар нэг ялгамжгүйгээр олгохоор 104,5 тэрбум төгрөгийн хөрөнгийг шийдвэрлэсэн билээ.Нэг сая 38 мянган хүүхэд сар болгон 20,000 төгрөг авна. Найм, ес, арав дугаар сарын мөнгийг Монгол банкнаас арилжааны 13 банкин дахь нэрийн дансанд нь шилжүүлсэн. Өнөөдрийн байдлаар арилжааны банкнууд хүүхдийн мөнгийг дансанд нь бүрэн шилжүүлж дууссан байна.

Харин данс давхардсан, хуучин дансаа хаагаагүй шинэ данс нээлгэх, банкаа солих зэрэг шалтгааны улмаас 2400 гаруй хүүхдийн мөнгө шилжээгүй байгаа тул хүүхдийн мөнгө нь ороогүй байгаа иргэд өргөдөл гаргасан банкандаа хандан асуудлаа шийдвэрлүүлэх боломжтой юм байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *