Categories
мэдээ нийгэм

Багш нар хугацаагүй ажил хаялтаа зогсоолоо

Өчигдөр улс орон даяар ерөнхий боловсролын 177 сургууль, сургуулийн өмнөх боловсролын 217 цэцэрлэг, 11 шинжлэх ухааны байгууллага ажил хаялт зарласан билээ. Багш нар “Монголын Боловсрол Шинжлэх Ухааны Үйлдвэрчний Эвлэлийн Холбооноос зарласан хугацаагүй ажил хаялтад нэгдэж, үндсэн цалингаа 50%-иар нэмэгдүүлэхийг шаардааж” хугацаагүй ажил хаялт зарласан билээ.

Харин өнөөдөр ажил хаялт зарласан сургууль, цэцэрлэгүүд хэвийн үйл ажиллагаагаа явуулж эхэлжээ. Учир нь ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар, БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа болон Боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооны тэргүүн Ж.Батзориг нар уулзаж, өрнөөд буй нөхцөл байдлын талаар дэлгэрэнгүй ярилцсан юм. Улмаар багш нарын ажил хаялтыг зогсоож хүүхэд, эцэг эх, багш нарын эрх ашгийн төлөө хамтарч ажиллах зөвшилцөлд хүрсэн билээ. Мөн БСШУСЯ болон Боловсрол, шинжлэх ухаан, үйлдвэрчний эвлэлийн холбооны хоёр талын хэлэлцээр өнөөдөр үргэлжлэхээр боллоо.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *