Categories
мэдээ спорт

Дэтройтын Харрисын тоглолт эрс сайжирсаны шалтгаан

Хойд Америкийн үндэсний сагсан бөмбөгийн холбооны Дорнод бүсийн шилдэг амжилттай хоёр багийн нэг бол Дэтройт Пистонс. Тэд энэ улиралд 9:3 гэсэн амжилттай яваа сайн амжилтын ард Тобаиас Харрис байгаа билээ. Тэрбээр багаа оноо авалтаар тэргүүлж байгаа юм. Мөн Пол Жорж, Жимми Батлэр, Пол Миллсап нарын шилдэг тоглогчид өрнөд бүс рүү буурь сэлгэсэнтэй холбоотойгоор бүх одод тоглогч ч болох боломж байгаа юм.

Хэдийгээр довтолгооны хуьт өнгөрсөн жилийнхээс бага зэрэг буурсан харагдаж байгаа ч, шидэлтийн нөлөөллийн хувьд хамгийн өндөр буюу 57.3 хувьд хүрээд байна. Ихэвчлэн зүссэн оролт хийж, шидэх бол гурваас л сул үедээ шидэж байгаа нь үүнд нөлөөлж байгаа гэж судалгаа гарчээ. Тэрбээр энэ сул шидэлтүүдийнхээ 49.3 хувийг нь байндаа тусгаж байгаа юм. Энэ үзүүлэлтээр Портлэндийн С.Ж Макколлумын ард л бичигдэж байна. Макколум 52.2 хувьтай алсын зайн шидэлт гүйцэтгэж байгаа аж.

Тэгвэл түүний энэ сайн тоглолтын талаар нэгэн эх сурвалжийн мэдээлж буйгаар нүдэндээ мэс ажилбар хийлгэсэн нь түүний хараанд сайнаар нөлөөлж, шидэлтийн ончийг нэмэгдүүлж байгаа гэнэ.

25 настай залуугийн хувьд насаараа нүдний линз зүүдэг байсан гэнэ. Дашрамд дурьдахад тэрбээр өнгөрсөн улиралд гурвын шугамны араас 34.7 хувьтай шидэж байсан юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *