Categories
мэдээ нийгэм

Багш нар хугацаагүй ажил хаялт зарлалаа

Image result for Багш нар хугацаагүй ажил хаялт зарлалаа

Өнөөдөр Монголын боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбоо улсын хэмжээнд хугацаагүй ажил хаялт зохион байгуулж эхэллээ. Монголын боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Д.Батзоригийн мэдээлснээр, ажил хаялтад нийслэлийн ерөнхий боловсролын 105 сургууль, шинжлэх ухааны 11 байгууллага, 161 цэцэрлэгийн багш, ажилтнууд нэгджээ. Мөн хөдөө орон нутгийн ерөнхий боловсролын 72 сургууль, 56 цэцэрлэг нэгдсэн байна.

Монгол Улсын Засгийн газар, Олон улсын валютын сантай хийсэн Өргөтгөсөн санхүүжилтийн хэлэлцээрийн хүрээнд 2019 он хүртэл цалин хөлсийг нэмэхгүй байхаар тохирсон. Иймээс Засгийн газрыг Олон улсын валютын сантай дахин хэлэлцээр хийж, цалин нэмэх тохиролцоонд хүрэх, улмаар боловсрол, шинжлэх ухааны салбарын багш ажилтнуудын цалинг 50 хувиар нэмэхийг шаардаж буй юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *