Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

ХЭЛЭХ ЭРХИЙН ИНДЭР: Баярлалаа, Төмөр замынхаан…

Экологийн сэтгүүлч, cэтгүүлзүйн доктор Л.Оюунчимэг

Ирэх онд эх оронд минь илчит тэрэгний дуу анхны шан татаж, уурын тэрэг ашиглаж эхэлсний 80 жилийн ойн босгон дээр УБТЗ-ынхан өрнүүн их амжилтаар өнийн түүхээ зузаалж, өргөн олон түмэндээ үйлчилсээр ирлээ.

Төмөр замын бодлого, зорилтоо тодорхойлж алс ирээдүйгээ төлөвлөж тооцоолсон “2030 -Хөтөлбөр”-өө энэ оны хавар хэлэлцэн баталснаар одоогийн удирдлагууд зоримог алхам хийж хандах зүг өөрөө тогтож, хамт олон нь өөдрөг сэтгэлээр ажиллаж хөдөлмөрлөж байна.

Үүний нэг илрэл нь нийтийн зорчигч тээврийн үндсэн ажлын нэг болсон тасалбар бичилтэнд шинэлэг, тун үлдэцтэй ажлыг санаачлан нэвтрүүлсэн явдал. Өөрөөр хэлбэл, банк, бизнес, даатгалын компаниудтай хамтран тусгай бэлтгэсэн дугтуйнд “зорчигчдын тасалбар”-ыг дугтуйлж үйлчилсэнд олон нийт олзуурхан баярлаж байгаагаа дамжуулаарай гэснийх юм. Энэ нь нэг талаар иргэд олон түмнийг соёлч боловсон харилцаа хандлагад сурган төлөвшүүлж, нөгөө талаар тэдгээр байгууллагууд маркетинг зар сурталчилгаандаа зориулж үй түмэн цаасан мэдээллийг хэвлүүлээд болсон болоогүй энд тэнд байж л байдгийг нэгтгэн “чиглэсэн-зорилтот ажил” болгосных билээ.

Дэвшилтэт бас нэг санаачилга нь явуулын үйлчлэгчид цаг үеэ дагаж технологийн шинэ шийдэл-автомат тасалбар бичигч ашигладаг болсон нь энэ намрын онцлог зүйл байлаа.

Гэвч сайны хажуугаар саар гэгчээр ганц нэг хүний овилгогүй ойворгон зангаас болж олон түмний итгэлт унаа-нийтийн вагон “муухай” харагдах гээд байна.

Жишээ татъя. 0242175 тоот тасалбартай зорчигч миний бие Сэлэнгээс Улаанбаатар руу аялах замдаа 94 тоот кассчинтай үгээ ололцож амжсангүй. Миний хувьд “Төмөр замын байгууллагыг хохироосон явдал үгүй, өдрийн вагоноос буугаад орой дамжиж сууж байна” гэж тайлбарлан учирлахад л вагон дүүрэн хашгичаад байж билээ. Энэ мэт эрээвэр хураавар явдлыг эмхлэн цэгцлээд хүмүүсийн хандлага-д өөрчлөлтийн салхи сэвэлзүүлбэл “Миний цагдаа намайг хамгаална” гэдэг шиг “Бидний итгэлт унаа-нийтэд үйлчлэх вагон” бидэнд найдвартай үйлчилнэ.

“Өдрийн сонин”-ы “Хэлэх эрхийн индэр“-т оролцон үзэл бодлоо илэрхийлэхийг хүсвэл 99650208 дугаарын утсаар холбоо барина уу.

Тэмдэглэл хөтөлсөн О.ДАШНЯМ

Т.АНИМА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *