Categories
мэдээ нийгэм

Өмнөговьд сураггүй болсон гадаад иргэдийг эсэн мэнд олжээ

Өмнөговь аймгийн Ханхонгор сумын нутагт гадаад иргэд сураг тасарч, олдохгүй байгаа тухай тусламжийн дуудлага арваннэгдүгээр сарын 9-ний өдрийн 16:12 цагт тус аймгийн Онцгой байдлын газарт иржээ. Дуудлагын дагуу Онцгой байдлын газрын найман албан хаагч, зургаан цагдаа, дөрвөн эмч хамтран, гурван автомашинтай эрэлд гарсан байна. Цаг алдалгүй эрлийн ажиллагааг эхлүүлснээс гурван цагийн дараа буюу мөн өдрийн 19.15 цагт 47-61 УНП улсын дугаартай “Ниссан Навара” загварын суудлын автомашинтай зорчиж явсан АНУ-ын иргэн E.T /33 настай, эрэгтэй/, E.S.P /33 настай, эмэгтэй/ нарыг тус сумын Мандах багийн нутаг Сүүжийн-Овоо гэдэг газарт цасанд суусан байсныг олжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *