Categories
мэдээ соёл-урлаг

“Дэггүй Лиз”-тэй уулзахаар ДБЭТ-ийг зориорой

Францын хөгжмийн зохиолч Ф.Херольдын “Дэггүй Лиз” хошин балетыг өнөөдөр УДБЭТ-ын уран бүтээлчид тайзнаа толилуулна.

Удирдаачаар УГЗ Ц.Мөнхболд, найруулагчаар Ц.Чинзориг, ерөнхий зураачаар УГЗ Г.Ганбаатар, хувцасны зураачаар СТА Г.Оюун нар ажиллаж байна.

Хайр сэтгэл, нандин харьцааны талаар өгүүлэх сонгодог балет нь бүх насныханд тэр дундаа хүүхдийн урлагийн боловсрол, нийгэмд байр сууриа олох алс ирээдүйн хүмүүжилд нь эерэгээр нөлөөлнө хэмээн уран бүтээлчид найдаж байна.

Хатагтай Симона ганц охинтойгоо амьдрах ба үзэсгэлэнт сайхан охиныг Лиз гэнэ. Симона хатагтай охиноо хөрөнгө чинээтэй айлын ганц хүүтэй суулгахаар тохирсон байдаг. Лиз охин, өөртэй нь суулгахаар болсон Аленд дургүй бөгөөд хайртай залуу болох Колентойгоо гэр бүл болохыг мөрөөднө. Симона хатагтай ганц охиноо бусдаас харамлан сүй тавих өдөр хүртэл гэрээсээ гарч орохыг нь цагдаж байгаагаар бүжгэн жүжиг цааш өрнөнө…

Хоёр бүлэг, гурван үзэгдэлт энэхүү балетыг 1789 онд Францын Бордо хотын “Гранд Опера” театрт анх тоглож байсан бол манай тайзнаа 2017 оны тавдугаар сарын 27-нд тавьж байв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *