Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгчийн хоригийг МАН-ын бүлэг хүлээж авсангүй

ЗурагУИХ дахь МАН-ын бүлэг өнөөдрийн хуралдаанаараа төсвийн тодотголд тавьсан Ерөнхийлөгчийн хориг, 2018 оны төсвийн төслийг авч хэлэлцэв.

Бүлгийн дарга Д.Хаянхярваа дээрх асуудлаар мэдээлэл хийв. Тэрбээр, “Хүүхдийн мөнгийг бүх хүүхдэд өгсөнгүй, төрийн албан хаагчдад 300 мянгөн төгрөгийг хууль зөрчиж олгохоор болсон, төсвийн хөрөнгө оруулалтыг 94.5 тэрбум төгрөгөөр бууруулсан гэсэн гурван үндэслэлээр Ерөнхийлөгч 2017 оны төсвийн тодотголд бүхэлд нь хориг тавьсан байна. Уг хоригийг бүлэг авч хэлэлцээд хууль зөрчсөн гэх үндэслэл байхгүй тул “Хүлээж авах боломжгүй” гэж үзлээ. Түүнчлэн энэ долоо хоногт багтаан Ерөнхийлөгчийн хоригийг холбогдох байнгын хороодоор хэлэлцүүлж, пүрэв гаригийн УИХ-ын чуулганаар хэлэлцэхээр тогтов.
Мөн сүүлийн жилүүдэд төрийн албан хаагчдын цалинг огт нэмээгүй тул 300 мянган төгрөгийн урамшуулал олгохоор болсон. Хүүхдийн мөнгө болон цалин нэмэхэд анхаарч ажиллана. Харин төсвийн хөрөнгө оруулалтыг 94,5 төгрөгөөр бууруулсан нь нөгөө талдаа төсвийн чанарыг 0,5 хувиар сайжруулсан явдал болсон” хэмээв.

УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн ирэх оны төсвийн төслийг ахалж ажиллаж байгаагийн хувьд тэрбээр мэдээлэл хийсэн юм. Тус ажлын хэсгээс ирэх оны төсвийг гурван чиглэлд анализ хийж үзээд, “Төсвийн тогтвортой байдлын тухай хууль, Төсвийн хүрээний мэдэгдэлд тус тус нийцсэн байна. Гуравдугаарт Засгийн газар орлогоо нэмж зарлагыг хасах чиглэлд төслийг боловсруулж чадаж уу гэдгийг хянаад ганц нэг өөрчлөлтийг тусгасан” гэж Д.Тогтохсүрэн гишүүн ярьлаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *