Төрийн шагналт, урлагийн гавьяат зүтгэлтэн, “Чингис хаан” одонт хөгжмийн зохиолч Б.Шаравын “Сэрсэн тал 33” уран бүтээлийн тоглолт 11-р сарын 13-нд Соёлын төв өргөөнд болно. Хөгжмийн зохиолч Б.Шарав 1984 онд анх “Сэрсэн тал” бүтээлээ Үндэсний хөгжмийн найралд зориулан бичиж байжээ. Тоглолтын найруулагчаар удирдаач Н.Буянбаатар ажиллаж байгаа бөгөөд тоглолтод үндэсний хөгжмийн их найрал, Зууны манлай бүжиг дэглээч Ц.Сэвжидийн нэрэмжит бүжигчид оролцоно. Мөн дуучин Ч.Энхтайван, Г.Ариунбаатар, Ө.Уянга, Б.Эрдэнэтуяа, тэргүүтэй дуучид уг тоглолтод оролцох ажээ.
Categories