Categories
мэдээ нийгэм

Гэр бүлийн өдрөөр “Зөвлөе, дэмжье, хамтрая” өдөрлөг болно

НИТХ-ын шийдвэрээр сар бүрийн сүүлийн долоо хоногийн ням гаригийг Нийслэлчүүдийн гэр бүлийн өдөр болгон тэмдэглэдэг. Маргааш тохиох гэр бүлийн өдөр “ЗӨВЛӨЕ, ДЭМЖЬЕ, ХАМТРАЯ” уриатай болно.

Өдөрлөг маргааш буюу 29-ны өдөр “Имарт” бүрэн барааны хайпермаркетын III хорооллын салбарт болох юм.

Энэхүү арга хэмжээ нь иргэд аж ахуйн нэгжүүдийг гэр бүлийн өдрийг тэмдэглэхийг уриалан идэвхжүүлэх, гэр бүлийн өдрийг олон нийтэд таниулан сурталчлах, гэр бүлийн халуун дулаан уур амьсгалыг бүрдүүлэхэд шаардлагатай зөвлөгөө мэдээллийг гэр бүлүүдэд өгөх зорилготой.

Гэр бүлийн өдөрт ирснээр мэндчилгээ, урлагийн номер, уралдаан, хөгжөөнт тоглоом, тэмцээн зэрэг үйл ажиллагаанд оролцож болох бөгөөд гэр бүлд зөвлөгөө өгөх хэсэг ажиллаж гэр бүлийн боловсрол, хүүхэд хүмүүжүүлэх эерэг арга, хууль зүйн зөвлөгөө мэдээлэл авах боломжтой. Нийслэлчүүд та бүхнийг аравдугаар сарын гэр бүлийн өдөрт урьж байна гэж нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газраас мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *