Categories
мэдээ нийгэм

“Нийслэлийн иргэний дагаж мөрдөх зөв 10 дадал” сургалтыг зохион байгууллаа

Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар, “Эрдэнэ тав баг” ТББ-тай хамтран “Нийслэлийн иргэний зөв арван дадал” сургалтыг зохион байгуулсаар байгаа билээ. Тэгвэл энэ сарын 24, 27-ны өдрүүдэд Баянгол, Хан-Уул дүүрэгт нийт 300 гаруй оюутан залуучуудын оролцоотойгоор тус сургалтыг зохион байгууллаа.

Сургалтыг нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын дарга С.Сүх-Очир нээж, “Эрдэнэ тав баг” ТББ-ын Л.Эрдэнэ сургагч багш тэргүүтэй залуучууд илтгэл тавьлаа. Энэхүү сургалт нь залуучуудыг эерэг хандлагад уриалах зорилготойгоор нийслэлийн 9 дүүргүүдэд үе шаттайгаар зохион байгуулагдаж байна гэжнийслэлийн Залуучуудын хөгжлийн газраас мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *