Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Монголын спортын салбарынхан нэг ардын багш, нэг хөдөлмөрийн баатар, дөрвөн гавьяатаар бүл нэмлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын зарлигаар төрийн дээд цол, одон медалиар шагнах ёслол өнөөдөр Төрийн ордонд боллоо. Энэ удаа спортын салбарынхан нэг Ардын багш , дөрвөн гавьяатаар бүл нэмсэн юм.

Монгол Улсын Ардын багш цолоор Сүхбаатар аймгийн Уулбаян сумын харьяат монгол улсын харцага, “Алдар” спорт хорооны дасгалжуулагч Чойдорын Өвгөнхүүг шагнасан байна.

Мөн Монгол Улсын Хүний гавьяат эмч цолоор Биеийн тамир спортын газрын Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний албаны их эмч Пүрэвээгийн Бат-Очирыг шагнасан юм.

П.Бат-Очир: Би таван олимпийн наадамд шигшээ багийн эмчээр ажилласан

Өнөөдөр та спортын салбарт олон жил зүтгэсэн хөдөлмөрөө үнэлүүлж гавьяат эмч боллоо. Танд баяр хүргэе.

Баярлалаа. Ерөнхийлөгчийнхөө зарлигаар Монгол Улсын хүний гавьяат эмч цолоор шагнуулсан даа туйлын их баяртай байна. Энэ бол “Спорт анагаах ухаан эрдэм шинжилгээний алба”, “Монголын Үндэсний олимпийн хороо” мөн хамтарч ажилладаг спортын холбоодын маань шагнал юм.

Та эрүүл мэнд болон спортын салбарыг төлөөлсөн гавьяат боллоо. Спортын салбарыг төлөөлж хэдэн ажиллаж байна вэ?

Би эрүүл мэндийн салбар болон спортын салбарт нийт 36 жил ажиллаж энэ алдрыг хүртлээ. Өөрөө тамирчин байсан тул энэ салбартаа дуртай байдаг. Энэ сонирхлоороо шигшээ багийн тамирчдыг амжилт гаргахад бэртэл гэмтлээс урьдчилан сэргийлэх, бэлтгэлжилтийг өндөр түвшинд байлгах зэрэгт өөрийн авьяас, эрдэм мэдлэгээ зориулж ажилласанг минь үнэллээ гэж ойлгож байна.

Та өмнө маш олон хүмүүсийг гавьяатыг тосч баяр хүргэж байсан. Өөрөө энэ мэдрэмжийг өнөөдөр амсч байна шүү дээ

Төрийн одон медалиар шагнуулсан олон хүмүүсийг тосч баяр хүргэж өөрөө ч их баярладаг байлаа. Энэ энэ агшинг өөрөө мэдэрлээ. Үнэхээр сайхан байна.

Та олон олимпийн наадамд Монголын тамирчдын эмчээр ажиллаж байсан байх.

Монголын тамирчид нийт долоон олимпийн наадамд оролцсон байдаг. Миний хувьд тавд нь үндэсний шигшээ багийн эмчээр ажиллаж байсан даа. Мөн Азийн наадам болон Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнүүдэд 14 удаа ажиллаж байсан.

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цолоор Жүдо бөхийн Үндэсний шигшээ багийн гишүүн, Дэлхийн аварга, олимпийн мөнгөн медальт Доржсүрэнгийн Сумьяаг шагнасан. Тэрээр шинэ цолоо мялааж Арабын нэгдсэн Эмират улсын Абу Дабигийн гранпри тэмцээнд түрүүлсэн байна.

Монгол Улсын Гавьяат тамирчин цолыг Чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийн гишүүн, 2017 оны Дэлхийн аварга Пүрэвдоржийн Орхон, Жүдо бөхийн үндэсний шигшээ багийн гишүүн 2017 оны Дэлхийн аваргын хүрэл медальт Ганбаатарын Одбаяр, Дэрлхийн аваргын хүрэл медальт Балдоржийн Мөнгөнчимэг нарт гардуулсан байна.

П.Орхон: Багш маань надаас илүү баярлаж байна

-Дэлхийн хэмжээнд өндөр амжилт үзүүлнийг тань төр засаг үнэллээ. Сэтгэгдэлээ хуваалцахгүй юу?

-Сэтгэл санаа тайван байна. Багш маань надаас илүү баярлаж байх шиг санагдлаа.

Гавьяат цол авсан аа анх хэнээс дуулсан бэ?

-Хоёр хоногийн өмнө Ерөнхийлөгчийн тамгын газраас над руу утсаар ярьсан.

Шинэ гавьяатыг ямар тэмцээн хүлээж байна вэ?

-Оны сүүлийн тэмцээн арванхоёрдугаар сарын эхний долоо хоногт Оросод болно. Энэ тэмцээнд амжилттай оролцохоор бэлтгэлээ базаагаад завгүй л явж байна даа.

Таныг тэмцээнд оролцоход тусалж дэмждэг хандаж юу хэлэх вэ?

-Манай “Аваргууд” академын ивээн тэтгэгч “Базол” компанийн захирал н.Батсайхан ах, н.Солонго эгч хоёртоо баярладаг. Мөн тэмцээн уралдаанд явахад дэмждэг Н.Бүргэдаа ах болон “Алдар” спорт хороо, “Аваргууд” академийн нийт бие бүрэлдэхүүнд баярлаж явдаг аа илэрхийлье.

О.ДАШНЯМ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *