Categories
мэдээ нийгэм

Дотоодын цэргийн тухай хуулийн эх бичвэрийг хүлээн авах ёслолын ажиллагаа боллоо

2017 оны есдүгээр сарын 1-нээс Дотоодын цэргийн тухай хууль батлагдан хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлсэн. Үүнтэй холбоотой Дотоодын цэргийн тухай хуулийн эх бичвэрийг хүлээн авах, Дотоодын цэргийн байлдааны тугийг залах ёслолын ажиллагаа Цагдаагийн Ерөнхий газрын “Сүлд” чуулгын их танхимд 2017 оны 10-р сарын 27 ны 11:40 цагт боллоо. Энэхүү үйл ажиллагаанд Хууль зүй Дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, Цагдаагийн ерөнхий газрын дарга, цагдаагийн хурандаа С.Баатаржав, цагдаа, дотоодын цэргийн үе үеийн удирдлагууд, алба хаагч, ахмадуудын төлөөлөл оролцов.

ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж үг хэлэхдээ “Дотоодын цэргийн хуулийг 1995 онд батлагдахад гар бие оролцож, Дотоодын цэргийг татан буулгахад сэтгэл шимшрэн сууж байсан үе надад бий. 2016 онд шинэ засаг байгуулагдсаны дараа Дотоодын цэргийн хуулийг УИХ-аар батлуулах ажлын хэсгийг ахалж, энэ хуулийг батлуулсан түүхтэй. Энэхүү ажилд гар бие оролцсон Хууль зүй, дотоод хэргийн яамныхан, өмнөх сайд, Засгийн газар болон бусад албаны хүмүүст чин сэтгэлээсээ талархаж байна.

1921 онд тасгийн хэлбэрээр байгуулагдсан Дотоодын цэрэг Монголын 90 жилийн хугацаанд хариуцсан үүргээ сайн биелүүлж, ирсэн нь цаашид энэ бүрэлдэхүүн байх ёстой гэдэг амьдралын шалгуурыг давлаа. Дотоодын цэрэг цаашид үйл ажиллагаа явуулахад нь Засгийн газрын гишүүнийхээ хувьд анхаарч, дэмжиж ажиллана гэдгээ онцолж хэлмээр байна” гэсэн юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *