Categories
мэдээ нийгэм

Согтуурсан үедээ автомашинуудын толь хулгайлсан этгээдийг илрүүлжээ

Энэ сарын 26-27-нд иргэд, байгууллагаас 2028 удаа холбогдсоноос гэмт хэргийн 268, зөрчлийн 1398, зам тээврийн ослын 362 мэдээллийг шалгажээ.

Энэ өдөр гэмт хэргийн шинжтэй 88 үйлдлээс 41 хэргийн эзэн холбогдогчийг илрүүлсэн байна. Тухайлбал, Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 46 дугаар байрны гадна зогсоолд байсан дөрвөн автомашины долоон ширхэг толийг тус дүүргийн наймдугаар хороонд оршин суух хаягтай иргэн Э согтуурсан үедээ хулгайлжээ. Уг хэргийг тухайн хорооны хэсгийн байцаагч, цагдаагийн дэслэгч Б.Энхчимэг, олон нийтийн цагдаа Э.Төгөлдөр нар илрүүлснийг Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *