Categories
мэдээ спорт

Д.Сумъяад Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

Image may contain: 1 person, child

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар өнөөдөр зарим хүмүүсийг төрийн одон, медалиар шагналаа. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Жүдо бөхийн Дэлхийн аварга, олимпийн мөнгөн медальт, Дэлхийн аваргын хүрэл медальт, Гавьяат тамирчин Доржсүрэнгийн Сумъяад Хөдөлмөрийн баатар цол хүртээв. Мөн Монгол Улсын Зууны манлай харцага, үндэсний бөхийн ахмад тамирчин Ч.Өвгөнхүүд Ардын багш цол, Чөлөөт бөхийн Дэлхийн аварга, ОУХМ Пүрэвдоржийн Орхон, жүдо бөхийн тамирчин, ДАШТ-ийн хүрэл медальт Г.Одбаяр, Б.Мөнгөнчимэг нарт Гавьяат тамирчин цол, Сагсан бөмбөгийн нэрт дасгалжуулагч Б.Дамбад Гавьяат дасгалжуулагч цол, Биеийн тамир, спортын газрын Спортын анагаах ухааны албаны их эмч П.Бат-Очирт Гавьяат эмч цол тус тус хүртээжээ.

orhon


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *