Categories
мэдээ нийгэм

Их, дээд сургуулиуд, коллежийн элсэлтийн үйл ажиллагаанд шалгалт хийжээ

NII

МХЕГ-ын даргын баталсан удирдамжийн дагуу Төрийн болон төрийн бус өмчийн зарим их, дээд сургуулиуд, коллежийн 2017-2018 оны элсэлтийн үйл ажиллагаанд шалгалт хийжээ. Шалгалтанд Хан-Уул дүүргийн хэмжээнд төрийн өмчийн нэг сургууль, төрийн бус өмчийн дөрвөн их, дээд сургуулийн 2058 оюутан хамрагджээ.

Хан-Уул дүүргийн хэмжээнд элсэгчдийн чанар 69.9 хувийн үзүүлэлттэй байгаа нь дээд боловсролын байгууллагууд нь оюутан элсүүлэн суралцуулахдаа ЭЕШ-ын босго оноо хүрээгүй болон ерөнхий шалгалт өгөөгүй оюутнуудыг элсүүлэн суралцуулж байгаатай холбоотой гэж дүгнэжээ. Энэ үйлдэлд нь “Зөрчлийн тухай” хуулийн 9.1. дүгээр зүйлийн нэг дэх заалтыг үндэслэн дөрвөн байгууллагад 1, 100, 000 төгрөгийн торгууль ногдуулсан байна.

Зарим хувийн дээд сургуулиудад:

-Элсэлтийн ерөнхий шалгалт өгөөгүй, босго оноо хүрээгүй элсэгчдийг Боловсролын яамны мэдээллийн санд оруулж бүртгэсэн буюу бусад сургуулиудаас илүү давуу эрх эдлүүлж хууль дүрэм, журмын хэрэгжилтийг ялгавартай байдлаар хэрэгжүүлж байгаа асуудлыг яамны мэдээллийн санд хүлээн авахгүй байх эрх зүйн зохицуулалтыг жигд ханган хэрэгжүүлэх,

-Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны сайдын “Оюутан элсүүлэх журам”-д элсэгчдын чанарыг сайжруулах талаар тодорхой зохицуулалт хийх шаардлагатай байгаа талаар сануулсан байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *