Монголын Хуульчдын холбоо маргааш буюу энэ сарын 28-нд гуравдугаар их хурлаа хийж, шинэ тэргүүнээ сонгох юм байна.
Тус холбооны ерөнхийлөгчид П.Амаржаргал, П.Эрдэнэбат, Г.Нацагдорж, Б.Баярсайхан болон Д.Түвшинтамир, Ж.Хунан гэсэн зургаан хуульч нэр дэвшжээ. Мөн их хурлаар тус холбооны болон Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааны дүрэмд оруулах нэмэлт өөрчлөлтийг хэлэлцэх аж.
Монголын хуульчдын холбоо 517 шүүгч, 506 прокурор, 2077 өмгөөлөгч гишүүнтэй юм байна.