Categories
мэдээ нийгэм

Багш нар эсэргүүцэж, өлсгөлөн зарлана

Цалин нэмэх шаардлага тавьсан байхад 300 мянган төгрөгийн тэтгэлэг олгох болсныг багш нар эсэргүүцэж, өлсгөлөн зарлахаар шийджээ. Энэ асуудлаар өнөөдөр 12.00 цагт MNBC телевизийн байрны Live Conference төвд сэтгүүлчдэд мэдээлэл хийхээр болсон байна.

Багш нарын цалинг нэмэгдүүлэх түр хорооны зүгээс багш нарын сарын цалинг 1.6 сая төгрөгт хүргэх шаардлага тавьж, хоёр ч удаагийн сануулах ажилт зохион байгуулсан. Хэрэв шинэ Засгийн газар шаардлага хүлээн авч, цалин нэмэхгүй бол тэмцлээ үргэлжлүүлэх болно гэдгээ мэдэгдээд байсан юм.

Мөн Монголын Үйлдвэрчний эвлэлүүдийн холбоо /МҮЭХ/-ноос 11.00 цагт Хөдөлмөр нийгмийн зөвшилцлийн гурван талт хэлэлцээрийн талаар мэдээлэл хийх аж.

Хэвлэлийн хурлыг МҮЭХ-ны байранд хийх юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *