Categories
мэдээ нийгэм

Орбитын уулзвараас-Толгойтын эцэс хүртэлх замыг нээлээ

Сонгинохайрхан дүүргийн Орбитын уулзвараас Толгойтын эцэс Үйлдвэрчний эвлэлийн гудамж хүртэлх 3.6 км авто замын трасст өртсөн зөвшөөрөлгүй контейнер, хашаа, хайс, ТҮЦ, 38 нэгж талбарыг иргэдийн оролцоотой нөхөн олговоргүй газрыг чөлөөлсөн байна. Уг замын ажил дуусч, өнөөдөр албан ёсны нээлтээ хийнэ. Гэвч тус замын явган хүний замын нөлөөлөлд өртсөн иргэн Г.Оюунгэрэл эзэмших, ашиглах эрхийн газраа чөлөөлж өгөөгүйн улмаас стандартын дагуу 3 метр өргөн тавигдах ёстой явган хүний зам 80 см орчим хэмжээтэй буюу нэг хүн л явах хэмжээтэй тавигдсан байна. Төр эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээтэй газрыг ямар нэгэн нөхөн олговоргүйгээр чөлөөлж, улсын ажилд бүрэн ашиглах ёстой байдаг. Гэхдээ төр иргэнийхээ эрх ашгийг хүндэтгэн уг газар дээрх обьектыг 105 сая төгрөгөөр үнэлж, нөхөн олговрыг олгоё гэсэн боловч иргэн Г.Оюунгэрэл зөвшөөрөөгүйн улмаас явган хүний зам ийнхүү стандартын дагуу хийгдэж чадаагүй юм байна. Энэ мэтчилэн нэг хүний хувийн ашиг сонирхлоос болж Нийслэлийн 1.3 сая иргэний эрх ашиг хөндөгдөж байгаа нь харамсалтай. Ашиглалтад ороод буй тус зам нь олны хөл ихтэй, сургууль, цэцэрлэгийн хүүхдүүд зорчдог гол замуудын нэг юм.

Нийслэлээс бүтээн байгуулалтын ажлын 30 байршлын газар чөлөөлөлтийг 100 хувь, 17 байршилд 80-95 хувьтай үргэлжилж байна. Энэхүү ажлын хүрээнд нийт 887 нэгж талбар чөлөөлөхөөс 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар 667 нэгж талбарыг чөлөөлөөд явж байгаа аж.

ИРГЭДИЙН ХҮСЭЛТЭЭР ОРЦ, ГАРЦ, ЗАМ ЧӨЛӨӨЛӨХ АЖИЛ ЭНЭ ЖИЛИЙН ОНЦЛОХ АЖИЛ БАЙЛАА

Нийслэлийн Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн А/863 дугаар захирамжаар Газрын зөрчил арилгах талаар авах зарим арга хэмжээний тухай захирамж гарсан. Энэхүү захирамжийн хүрээнд Газрын тухай хуулийн хэрэгжилтийг хангах, нийслэлд газрын зөрчил арилгах үйл ажиллагааг эрчимжүүлэх, иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг хангах зорилгоор нийтийн эзэмшлийн газар ашиглалтыг сайжруулах газрын зөрчил арилгах ажлууд зохион байгуулагдсан.

Дээрх ажлын хүрээнд Нийслэлээс нийт 129 байршилд явган хүний зам, авто зам хаасан, орц гарц, авто машины зам хаасан хаалт, хашаа, бусад төрлийн обьектуудыг /ТҮЦ, контейнэр, павьлион/ чөлөөлөх ажил хийгдэж байгаагаас 2017 оны 09 дугаар сарын 28-ний байдлаар 78 байршилд газар чөлөөлөлтийн ажлыг хийж гүйцэтгээд байгаа аж.

Мөн Газрын зөрчил арилгах арга хэмжээтэй уялдан иргэдийн зүгээс “Зам Чөлөөл“ уриалга явагдаж эхэлсэн ба сошиалаар 80 байршилд орц гарц чөлөөлүүлэх хүсэлт ирүүлснээс одоогийн байдлаар 37 байршилд газар чөлөөлөх ажил хийгдсэн байна.

Нийслэлийн газрын албанаас гаргасан судалгаа болон иргэдийн зүгээс сошиалаар ирүүлсэн нийт 207 зөрчлийн 115 байршилд буюу 55.5 хувьд нь газар чөлөөлөлт хийгдсэн байна. Цаашид ч зам чөлөөлөлтийн ажлууд үргэлжлэх бөгөөд иргэн, аж ахуй нэгж байгууллагууд зөвшөөрөлгүй өргөтгөл барих, чөлөөлсөн газар дээр дахин зөвшөөрөлгүй ТҮЦ байрлуулах, албан шаардлагыг хүлээн авахгүй эсэргүүцэх зэрэг иргэдийн ухамсар, хариуцлагаас үүдсэн хүндрэлүүд тогтмол гарч байгааг албаныхан хэлж байлаа.

One reply on “Орбитын уулзвараас-Толгойтын эцэс хүртэлх замыг нээлээ”

Арматура диаметром 32 мм, изготовленная из стали марки А500С, является одним из самых востребованных видов металлопроката в строительстве. Она применяется при возведении фундаментов, армировании стен и перемычек. https://armatura32.ru

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *