Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Шадар сайд мэдээлэл хийлээ

шадар сайд энхтүвшин зурган илэрцүүд

Отгонтэнгэр хайрханд гарсан уулчид амь эрсэдсэнтэй холбоотойгоор Завхан аймагт ажилласан Шадар сайд Ө.Энхтүвшин мэдээлэл хийлээ. Тэрээр “Өчигдөр би Засгийн газрын Онцгой комиссын хурлаа хийчихээд осол болсон газар руу нисч очсон. Маш эмгэнэлтэй осол болжээ. Отгонтэнгэр хайрханд очсон хүмүүс маань тав дахь өдрөө хоночихоодзургаа дахь өдрөө авирсан байна. Хайрханы орой дээр үдээс хойш гарсан юм байна. Ойролцоогоор 17.00 цагийн орчимд юм шиг байна. Ингээд буусан боловч арав нь бууж ирсэн 17 нь бууж ирээгүй. Нийтдээ 20 эрэгтэй, долоон эмэгтэй байсан байна. Одоо бол эрэн хайх ажиллагаа явагдаж байгаа. ОБЕГ газар бүтэнд сайд 14.30 цагт анхны мэдээллээ авч шуурхай ажилласан. Эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн өдрөө арван хүний цогцос олсон. Өнөөдөр дөрвөн цогцос олсон. Одоо цаана нь гурав үлдэж байна. Эрэн хайх ажиллагаа нэлээд хүнд нөхцөлд явагдаж байгаа. 3200 метрийн өндөрт ажиллагаа явагдаж байна. Би нисдэг тэргээр хоёр удаа тойрч харсан. Хавтангийн гулгалт болсон байна гэж мэргэжлийн хүмүүс үзсэн. Хэд хэдэн удаа орсон цас наранд хайлж хавтан үүсгэдэг юм байна. Тэрхүү хавтан нь томоороо уулчдыг авч доошоо гулссан байна. Ойролцоогоор 700 орчим метрийн өндрөөс унасан гэж дүгнээд байгаа. Тэгэхээр амь аврагдах ямар нэгэн бололцоо байгаагүй байна. Осол болсон газар 166 хүн ажиллаж байгаа. ОБЕГ-ын тусгай ангийн аврагчид, Говь-Алтай, Баянхонгор, Завхан Увс Ховд, Баян-Өлгий аймгийн аврах ангийнхан, цагдаа, зэвсэгт хүчин, шүүх шинжилгээний байгууллагынхан, сэтгэл засалчид, эмч нарын баг гээд том баг ажиллаж байгаа. Түүнчлэн орон нутгийн удирдлагууд ажиллаж байна. Завхан аймгийн засаг дарга ажиллаж байна. Уг нь өнөөдөр ажлаа амжуулахаар төлөвлөж ажилласан. Гэвч нөхцөл байдал амаргүй байгаа учраас болсонгүй. Эрэн хайх ажиллагааг маргааш үргэлжлүүлнэ. Эрэн хайх ажиллагааг яг мэргэжлийн хүмүүс хийж байгаа. 15.00 цагаас хойш сэрүүсч ажиллахад бэрхшээл учирч байгаа учраас маш болгоомжтой ажиллахыг үүрэг болгосон. Мөн мэдээллээ ойр ойр солилцож байх, мэдээллээ өгч байх, байгууллагуудын уялдаа холбоог сайн байлгах зэргийг үүрэг болгосон” гэлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *