Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын үйлчилгээний чанар, үйл ажиллагаанд хөндлөнгийн үнэлгээ хийх зөвлөх багийг сонгон шалгаруулана

Авлигын эсрэг үндэсний хөтөлбөр, Авлигын эсрэг нийслэлийн хөтөлбөр, нийслэлийн хэмжээнд авлигаас урьдчилан сэргийлэх чиглэлээр 2017 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгасан ажлуудыг үр дүнтэй хэрэгжүүлэх, Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн үйл ажиллагаанд мониторинг хийлгэх, нийслэлийн нутгийн захиргааны зарим байгууллагын үйл ажиллагаа, мэдээллийн ил тод байдалд хөндлөнгийн үнэлгээ хийх зөвлөх багийг сонгон шалгаруулах шалгаруулалтад оролцохыг урьж байна.

Зөвлөх үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй байгууллага мэдүүлгээ дор дурдсан хаягаар 2017 оны 10-р сарын 27-ны өдрийн 17:30 цагаас өмнө ирүүлнэ үү.

Монгол Улс, Улаанбаатар

Чингэлтэй дүүрэг, Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай 7

Нийслэлийн Засаг захиргааны 1 дүгээр байр

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Төрийн захиргааны удирдлагын хэлтэст

Утас : (11)32-66-78, 99092875a

НИЙСЛЭЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НЭГДСЭН ТӨВ, НИЙСЛЭЛИЙН НУТГИЙН ЗАХИРГААНЫ ЗАРИМ БАЙГУУЛЛАГЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЧАНАР, ХҮРТЭЭМЖ, ҮЙЛ АЖИЛЛАГААНД, ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭ ХИЙЛГЭХ АЖЛЫН УДИРДАМЖ

Зорилго

Авлигын эсрэг үндэсний хөтөлбөр, Авлигын эсрэг нийслэлийн хөтөлбөр, нийслэлийн хэмжээнд авлигаас урьдчилан сэргийлэх чиглэлээр 2017 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгасан ажлуудыг үр дүнтэй хэрэгжүүлэх, Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн үйл ажиллагаанд мониторинг хийлгэх, нийслэлийн нутгийн захиргааны зарим байгууллагын үйл ажиллагаа, мэдээллийн ил тод байдалд хөндлөнгийн үнэлгээ хийлгэж, дүнг олон нийтэд мэдээлэх, түүний мөрөөр холбогдох арга хэмжээг авч, үйл ажиллагааны үр дүн, үр нөлөөг нэмэгдүүлэхэд оршино.

Зорилт

  • Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн үйл ажиллагааг үйлчилгээ авч байгаа иргэд, албан хаагчдаар үнэлүүлж, мониторинг хийх, цаашид үйлчилгээний нэгдсэн төвөөс үзүүлэх төрийн үйлчилгээний хүртээмжийг сайжруулах, арга механизмыг боловсронгуй болгох;
  • Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч зарим агентлаг, харьяа байгууллагын дүрмээр хүлээсэн үүрэг, үйл ажиллагаа, мэдээллийн ил тод байдал, үйлчилгээнд тулгамдсан асуудлыг иргэдийн оролцоотойгоор тодорхойлох;
  • Бодлого, үйл ажиллагааны гүйцэтгэл, төрийн үйлчилгээ түүний үр дүнгийн талаар өмнө тодорхойлсон асуудлуудыг сайжруулах боломжийн талаар нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулах;
  • Иргэдийн оролцоотой тодорхойлсон асуудлуудыг сайжруулах саналд тулгуурлан үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулж, хэрэгжүүлэх

Нэг. Зохион байгуулалт, тайлагналт

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар нь хөндлөнгийн үнэлгээ хийх байгууллагыг үнэлгээний зорилго, зорилт, захиалагчийн үйл ажиллагааны хүрээ, харьяа орон нутгийн хүн амд суурилсан түүврийн хэмжээ, судалгаа арга зүй, үр дүнг тооцох аргачлал, тайлан ба цаг хугацаа, судалгааны багт тавигдах шаардлага зэргийг харгалзан сонгон шалгаруулна.

Үнэлгээг дараах үе шаттай зохион байгуулна.

  • Үнэлгээний багийг шалгаруулах
  • Шалгарсан байгууллагатай хамтран ажиллах гэрээ хийх
  • Үнэлгээний тайланг хүлээн авах
  • Хэлэлцүүлгийн тайлан авах
  • Эцсийн тайлан, зөвлөмж

Хоёр. Аргачлал

Үндсэн аргачлал нь санал асуулга, вэб мониторинг, хэлэлцүүлгийн аргад тулгуурлах бөгөөд дараах агуулгуудыг багтаасан байна. Үүнд:

Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв

  • Удирдлагын менежмент
  • Байгууллагын соёл
  • Үйлчилгээний шуурхай, хүртээмжтэй байдал, шийдвэрлэлт
  • Албан хаагчдын харилцааны соёл, ёс зүй
  • Мэдээллийн ил тод байдал
  • Үйлчилгээний орчин, нөхцөл

Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын үйл ажиллагаа

  • Хууль тогтоомжийн хэрэгжилт
  • Хэрэгжүүлсэн бодлого, үйл ажиллагааны үнэлгээ
  • Үйлчилгээний чанар, хүртээмжтэй байдал
  • Албан хаагчийн харилцааны соёл, ёс зүй

Зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх байгууллага нь санал асуулгын аргад тулгуурлан үйлчилгээ хүртэгч болон үйлчилгээ үзүүлэгчдийн хандлагыг тандан судалж, түүнд дүн шинжилгээ хийх замаар тулгамдсан асуудлуудыг илрүүлж, асуудлуудыг сайжруулах талаар нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулна.

Тулгамдсан асуудал тус бүрийн учир шалтгаан, шийдвэрлэх боломжуудыг хэлэлцүүлгийн явцад тодорхойлж зөвлөмжийг бэлтгэнэ.

Гурав. Цаг хугацаа, тайлан

Хэрэглэгчийн үнэлгээг нийт 2 долоо хоногийн дотор хийлгэж, эцсийн тайланг хүлээж авна. Үнэлгээг хийлгэх цаг хугацаа нь 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс 11 дүгээр сарын 15-ны өдрийн хооронд байна. Нийслэлийн Засаг даргын Тамгын газар нь хөндлөнгийн үнэлгээний байгууллагаас дараах бүтээгдэхүүнийг хүлээлгэж өгнө Үүнд:

1

Эхлэлтийн тайлан

Түүвэр сонгох стратеги, мэдээлэл цуглуулах арга, нарийвчилсан ажлын төлөвлөгөө зэргийг тусгасан байна.

2

Санал асуулгын судалгааны тайлан,

Санал асуулга авах аргуудаас хамгийн оновчтойг сонгон авч асуулгыг авч, боловсруулсан байна.

3

Хэлэлцүүлгийн судалгааны тайлан

Тухайн байгууллагын албан тушаалтан, иргэд, төрийн бус байгууллагуудыг оролцуулан зохион байгуулсан байна

4

Эцсийн тайлан, зөвлөмж

Захиалагч байгууллагаас авсан саналыг тусган тайланг эцэслэж, хэвлэмэл болон файл хэлбэрээр хүлээлгэж өгнө.

Дөрөв. Захиалагчийн үүрэг, хариуцлага

Захиалагч байгууллага нь дараах үүрэгтэй оролцоно:

  • Ажлын удирдамж болон холбогдох баримт бичгээр хангах
  • Түүврийг сонгох стратеги, мэдээлэл цуглуулах арга зүй дээр санал зөвлөмж өгөх
  • Мэдээлэл цуглуулах явцад дэмжлэг үзүүлэх
  • Хэлэлцүүлэг зохион байгуулах үйл ажиллагаанд арга зүйн дэмжлэг үзүүлэх, санал зөвлөмж өгөх
  • Холбогдох байгууллагын төлөөлөл, удирдах албан тушаалтнуудыг оролцуулах
  • Тайланд нарийвчилсан санал өгч, сайжруулсан тайланг эцэслэж батлах

Тав. Хөндлөнгийн үнэлгээний байгууллагад тавих шаардлага

Хөндлөнгийн үнэлгээ хийх байгууллага нь дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

  • Судалгаа болон үнэлгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээд байх (судалгааны хүрээлэн, төрийн бус байгууллага, зөвлөх үйлчилгээ үзүүлдэг байгууллагууд гэх мэт);
  • Үнэлгээг удирдамжид заасан хугацаанд хийж гүйцэтгэх, хариуцлагатай байх;

Хөндлөнгийн үнэлгээний байгууллагууд сонгон шалгаруулалтад оролцохдоо техникийн болон санхүүгийн саналаа ирүүлэх бөгөөд үүнд дараах мэдээлэл орсон байх шаардлагатай:

  • Үнэлгээ хийх сонирхол илэрхийлсэн захидал
  • Техникийн санал
  • Хэрэглэгчийн үнэлгээг өмнө нь хийж байсан туршлага
  • Түүврийг сонгох, мэдээлэл цуглуулах арга зүй
  • Хэрэглэгчийн үнэлгээг гүйцэтгэх ажлын төлөвлөгөө
  • Багийн бүтэц, бүрэлдэхүүн, туршлага, товч намтар
  • Санхүүгийн санал
  • Байгууллагын танилцуулга
  • Байгууллагын Улсын бүртгэлийн гэрчилгээ
  • Байгууллагын сүүлийн 2 жилийн аудитын тайлан
  • Байгууллагын гүйцэтгэсэн ижил төстэй төслийн туршлага, танилцуулга
  • Байгууллагын менежментийн чадавх, нөөц

Зургаа. Үнэлгээний үр дүнг тулгуурлан хэрэгжүүлэх арга хэмжээ

Хөндлөнгийн үнэлгээ хийсэн байгууллагын санал, зөвлөмжийг үнэлгээнд хамрагдсан байгууллагад хүргүүлэх, тухайн байгууллагын удирдлага, холбогдох албан тушаалтан, иргэд, төрийн бус байгууллагыг оролцуулан хэлэлцүүлэг зохион байгуулж үнэлгээнд хамрагдсан байгууллагын удирдлагуудын 2018 оны үр дүнгийн гэрээнд хэрэгжүүлэх ажлын үзүүлэлт болгон тусгаж, тухайн жилийн үйл ажиллагаа, үр дүнгийн гэрээний биелэлтийг дүгнэхэд харгалзаж үзнэ.

ТӨРИЙН ЗАХИРГААНЫ УДИРДЛАГЫН ХЭЛТЭС

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *