Categories
мэдээ соёл-урлаг

“Севилийн үсчин” дуурь шинэ тавилтаар монголд

Улсын драмын бүжгийн эрдмийн театр шинэ улирлынхаа эхэнд Дэлхийн хамгийн алдартай хошин дууриудын нэг болох Ж.Россиний “Севилийн үсчин” дуурийг хүргэнэ. Тус дуурийн тоглолт нь аравдугаар 28, 29 болон ирэх оны нэг сарын 7-нд тус тус тавигдах юм. Дуурийн тоглолтыг Итали улсын нэрт найруулагч Стефано Монти цоо шинэ тавилтаар үзэгч та бүхэндээ хүргэх бөгөөд тасалбарын үнэ 30 мянган төгрөг байх юм. Энэ алдарт бүтээл 200-аад жилийн өмнө зохиогдсон. Харин энэ удаа дуурийн үйл явдлыг бүтэн зуунаар наашлуулан, дэлхийн эдийн засаг, соёлын хөгжлийн үсрэлтийн зуун болох 19-р зуунд болгон хөрвүүлэн тавьж байгаа аж.

“Севилийн үсчин” дуурийг дэлхийд анх 1816 онд “Аржентина” театрт тоглож байсан аж. Харин УДБЭТ-т тоглогдож буй уг бүтээлийн удирдлагын багт Уран сайхны удирдагч АЖ А.Дашпэлжээ, найруулагч С.Монти, удирдаач СТА Ц.Гансүх, ерөнхий зураач УГЗ Г.Ганбаатар, хувцасны зураач СТА Г.Оюун, хормейстер СТА Н.Дашбямба, туслах найруулагч Д.Энхбилэг, итали хэлний дасгалжуулагч багшаар МУГЖ Б.Эрдэнэтуяа нар ажиллаж байна.

Б.АМАРТҮВШИН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *