Categories
гадаад мэдээ

Японд “Лан” хар салхи боллоо

10 дугаар сарын 23-ны даваа гарагт шилжих шөнө буюу урд шөнө Япон улсыг “Лан” хар салхи дайран өнгөрсний улмаас хоёр хүн амиа алдсан нь тогтоогдоод байна.

Японы “Эн-Эйч-Кэй” телевизийн мэдээлснээр, тус улсын нийслэл Токио хотоос баруун өмнөд зүгт 175 км зайтай орших Шизүока мужийг орон нутгийн цагаар урд шөнийн 03:00 цагийн орчимд 198 км/ц-ийн хурдтай хар салхи дайрч өнгөрсөн байна.

Энэ хар салхины улмаас өчигдөр 500 гаруй нислэг, өнөөдрийн 300 орчим нислэг цуцлагдсан аж.

Токай, Күмаро-Кошинэцү, Кинкин, Хокүрики болон Тохокү мужуудыг энэ хар салхи мөн дайрч өнгөрөхөөр байна гэж тус улсын цаг уурчид анхаарууллаа. Хар салхины улмаас гол мөрөн үерлэж, хөрсний нуралт үүсэж, хүчтэй салхи салхилж болзошгүй учир сонор сэрэмжтэй байхыг холбогдох мужуудын оршин суугчдад цаг уурчид уриалсан байна.

One reply on “Японд “Лан” хар салхи боллоо”

Nice post! You have written useful and practical information. Take a look at my web blog 57N I’m sure you’ll find supplementry information about Thai-Massage you can gain new insights from.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *