Categories
мэдээ спорт

Ливерпүүл Тоттенхэмийн талбайд зочилж тоглоно

Английн премьер лигийн есдүгээр тойргийн тоглолтууд энэ амралтын өдрүүдэд явагдна. Энэ тойргийг сүүлийн хоёр тоглолтоос зургаан оноо аваад буй “Уэстхэм Юнайтед” лигийн шинэ цэрэг “Брайтон Хов Албион” багууд Монголын цагаар Баасан гарагаас Бямбад шилжих шөнийн 03:00 цагаас нээнэ. Тэгвэл Бямба гарагийн 19:30 минутаас аваргаа хамгаалагчид “Уотфорд”-той тулна. Өмнөх тойрогт лигийн сүүл мушгиж буй “Кристал Палас”-т хожигдсон “Челси” бүтэн оноо авах зорилготой талбайл гарна. Энэ өдрийн 23:00 цагаас “Манчестер Юнайтед” “Хадерсфэлд”-тэй, “Манчестер сити” “Бөрнли”-тэй, “Нью Касл” “Кристал Палас”-тай “Сток сити” “Бөрнмут”-тай, “Лестер сити” “Соунси сити”-тэй тус тус тоглоно. Харин Ням гарагт энэ тойргийн оргил тоглотууд явагдна. Эхлээд 21:30 минутаас Лондоны “Их буучид” “Эвертон”-ыг “Эймрайтс” цэнгэлдэхдээ хүлээж авах бол Тоттенхэм “Уайт харт лайн” -даа “Ливерпүүл”-ийг хүлээж авна. Тоттенхэм энэ долоо хоногт аваргуудын лигид Реалын “Сантиаго Бернабею” цэнгэлдэхээс нэг оноо салгасан бол Ливерпүүл Слований “даруухан” баг “Марибор”-ыг талбайд нь 7:0-ээр бут ниргээд байгаа юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *