Categories
мэдээ улс-төр

Засгийн газрын гишүүдийг томилох УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна

УИХ-ын нэгдсэн чуулган эхлэхэд УИХ-ын дарга М.Энхболд хэлэлцэх асуудлын дарааллыг танилцууллаа. Өнөөдрийн хуралдаанаар сайд нарын томилгооноос гадна бусад гурван асуудлыг хэлэлцэхээр товложээ. Чуулганы өнөөдрийн хуралдаанаар долоон сайдыг томилно. Эхний нэр дэвшигч нь Х.Баделхан байлаа. Түүнийг Барилга хот, байгуулалтын сайдад томилох эсэх асуудлыг хэлэлцэж байна.

Эдийн засгийн байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн М.Оюунчимэг уншиж танилцуулсан юм. Томилгоотой холбогдуулж УИХ-ын гишүүд нэр дэвшигчид хандаж асуулт тавьж дууссан бөгөөд одоо гишүүд саналаа хэлж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *