Categories
мэдээ улс-төр

Г.Занданшатарыг Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргаар томилов

Image result for Занданшатар

Гомбожавын Занданшатарыг Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар томилох тухай асуудлыг УИХ хэлэлцэж 88.1 хувь нь дэмжлээ.

О.Баасанхүү гишүүн нэр дэвшигчээс давхар дээлтэй халууцаж байгаа эсэхийг хамгийн түрүүн лавласан. “Давхар дээлийг давхар ачаа гэж бодож байгаа” гэж Г.Занданшатар гишүүн хариулсан юм. Нэр дэвшигч мөн “Үр ашиггүй бүх зардлыг хэмнэж ажиллах болно” гэж мэдэгдлээ.

О.Баасанхүү гишүүн мөн Засгийн газрын хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд дарга Ш.Солонгын нэрийг дурдаж байгаад тэтгэвэрт гарсан, 60 хүрсэн төрийн албан хаагчдыг ажиллахыг болиулж, тэтгэврийн мөнгө, цалин зэрэг өгч байгааг хэмнэх тухай санал гаргасан юм. Түүнийхээр бол Ш.Солонгын албан тушаалд очихыг хүссэн залуус дугаарласан юм байх. Үүнд Г.Занданшатар гишүүн хариулахдаа “Мэргэшсэн, хариуцлагатай төрийн албан хаагчдаа хайрлах ёстой. Ажлаа хийж чадаж байгаа бол заавал шинэ залуу хүн байх ёстой гэж үзэхгүй. Төрийн алба тогтвортой, мэргэшсэн байх ёстой” гэсэн юм. Томилгооны эхний хүн болох Ө.Энхтүвшингээс асуулт асууж, санал хэлэх гишүүн олон байсан бол хоёрдугаар хүнд гурван гишүүн л асуулт тавилаа.

Б.ЭГШИГЛЭН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *