Categories
мэдээ улс-төр

Ө.Энхтүвшинг гишүүдийн 84,1 хувийн саналаар Шадар сайдаар томиллоо

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Засгийн газрын гишүүдийг томилуулах асуудлыг хэлэлцсэн УИХ-ын чуулган үдээс өмнө Шадар сайдад нэр дэвшигч Ө. Энхтүвшинг томилох эсэх асуудлыг хэлэлцлээ. УИХ-ын гишүүд нэр дэвшигчээс асуулт асууж, саналаа хэлсэний дараа санал хураалт болсон юм. Ө.Энхтүвшинг УИХ-ын гишүүдийн 84,1 хувийн саналаар дэмжлээ. Монгол Улсын Засгийн газрын гишүүнд нэр дэвшүүлэхдээ нэр дэвшигчдийн улс төрийн болон тухайн салбартаа ажиллаж хуримтлуулсан туршлага, удирдан зохион байгуулах чадвар, хариуцлагатай, ажил хэрэгч чанарыг нь үндэслэсэн бөгөөд цаашид бүрэн эрхийнхээ хугацаанд Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн зорилтуудыг биелүүлэхийн төлөө бүхий л мэдлэг, чадвар, нөөц бололцоогоо дайчлан, танхимын зарчмаар хамтран ажиллах чадвартай гэж үзсэн” гэдгээ Ерөнхий сайд У.Хүрэлсүх Засгийн газрын гишүүдээ танилцуулахдаа онцолсон юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *