Categories
мэдээ нийгэм

Ирэх долоо хоногт зүрхний хэм судлалын чуулган болно

ЗурагМонгол Улсад сүүлийн үед газар аваад байгаа зүрхний хэм алдах өвчний талаар эрүүл мэндийн салбарын эрдэмтэд болон эмч мэргэжилтнүүд ирэх долоо хоногийн баасан, бямба гарагт онцгойлон авч хэлэлцэн чуулахаар товложээ.

Улаанбаатар хотноо болох “Зүрхний хэм судлалын конференц 2017” чуулганаар Зүрхний гэнэтийн нас баралтын тархалт, эрсдэл өндөр бүлгийг илрүүлэх, урьдчилан сэргийлэх, тосгуурын жирвэгнээн антикоагулянт эмчилгээний үр дүн ба эрсдлийн тэнцвэрийг хангахад анхаарах зүйлс, тосгуурын жирвэгнээн үеийн харвалт, эмэн эмчилгээ, менежментийн асуудал болон ховдлын хэм алдагдлын эмгэгийн менежмент, илрүүлэх арга зэрэг сэдвийг хөндөн хэлэлцэх юм. Мөн синкопи, таталтыг ялган оношлох, зүрхний төрөлхийн хэм алдагдлын эмгэг, зүрхний суулгац төхөөрөмжийн (байнгын пейсмейкер, ICD, CRT) ач холбогдол, суулгацтай өвчтөний хяналт, зүрхний хэм алдагдлын холтер оношилгоо зэрэг асуудлыг авч хэлэлцэн санал, туршлагаа солилцоно.

Уг чуулганы эхний өдрийн хуралдаан Корпорейт Зочид буудлын 5 давхарт, хоёр дахь өдрийн хуралдаан Улсын гуравдугаар төв эмнэлгийн хурлын танхимд энэ сарын 27, 28-ны өдөр зохион байгуулах юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *