Categories
гадаад мэдээ

Хятадын Коммунист намын XIX их хурал эхэллээ

ЗурагХятадын Коммунист намын XIX Их хурал өнөөдөр эхэллээ. Энэ сарын 18-24-ний хооронд үргэлжлэх уг их хуралд Хятадын өнцөг булан бүрээс сонгогдсон 2280 төлөөлөгч, намын гишүүд оролцож байгаа бөгөөд үндсэн таван асуудлыг хэлэлцэх юм.

Эдгээр нь 18 дахь удаагийн Намын Төв хорооны ажлын тайлан, 18 дахь удаагийн Намын сахилга бат, хянан шалгах хорооны ажлын тайлан, Намын дүрмийн шинэчлэлт, 19 дэх удаагийн Намын Төв хорооны гишүүдийг сонгох, 19 дэх удаагийн Намын Сахилга бат, хянан шалгах хорооны гишүүдийг сонгох аж.

Энэ сарын 17-ны өдөр болсон бэлтгэл ажлын хуралдаанаар XIX Их хурлын нарийн бичгийн даргаар одоогийн Хятадын коммунист намын Улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн Лю Юаньшаныг сонгосон байна. Мөн хурлын хянан шалгах комиссын бүрэлдэхүүн 22 хүн болон хурлын тэргүүлэгчдийн комиссын бүрэлдэхүүний 243 хүний нэрийг гаргаж, баталсан тухай хэвлэлийн бага хурлын үеэр мэдээлэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *