Categories
гадаад мэдээ

Ким Жөн Ун дүүгээ солонгосын хөдөлмөрийн намын улс төрийн товчооны гишүүн болгожээ

Зураг

Умард Солонгосын удирдагч Ким Жөн Ун эмэгтэй дүүгээ эрх баригч Солонгосын хөдөлмөрийн намын /СХН/ Улс төрийн товчооны гишүүнээр томилжээ.

Энэ тухай Умард Солонгосын төрийн мэдлийн телевиз ням гарагт мэдээлснийг Японы “Эн-Эйч-Кэй” телевиз эш татан мэдээлсэн байна.

СХН-ын Төв хороо сүүлийн 17 сарын хугацаан дахь анхны өргөтгөсөн хуралдаанаа өнгөрсөн бямба гарагт хийжээ.

Эх сурвалжийн мэдээлснээр, энэ хуралдааны үеэр Ким Жөн Уны дүү Ким Йо Жоныг СХН-ын Улс төрийн товчооны гишүүнээр томилсон аж.

Цөмийн болон пуужингийн хөтөлбөрөө улам боловсронгуй болгохоо уг хуралдааны үеэр Ким Жөн Ун мөн мэдэгдсэн гэнэ.

Одоогоор СХН-ын Суртал нэвтрүүлгийн хорооны дэд тэргүүнээр ажиллаж байгаа Ким Йо Жон /1987 онд төрсөн / нь аливаа арга хэмжээнд бараг байнга ахыгаа дагалдан яваа харагддаг.

Умард Солонгосын одоогийн удирдагч Кимийн эцэг Ким Жөн Ир СХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга болсны 20 жилийн ой өнгөрсөн ням гарагт тохиосон байна. Үүнтэй холбоотойгоор Ким Жөн Ун намын Төв хорооны гишүүдийн хамт эцгийнхээ бунханд очиж, хүндэтгэл үзүүлжээ.

СХН байгуулагдсаны 72 жилийн ой маргааш буюу мягмар гарагт болно.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *