Монголбанк энэ оны аравдугаар сар гарснаас хойших эхний долоо хоногийн байдлаар 870 кг алт худалдан авчээ. Ингэснээр алт худалдан авалтын хэмжээ 2017 оны эхний 10 сарын байдлаар 15.6 тоннд хүрч, өмнөх оны мөн үеэс 1.1 тонноор нэмэгдсэн байна.
Дашрамд дурьдахад, Монголбанк алт тушаалтыг нэмэгдүүлэх, алт тушаалттай холбоотой хууль, эрх зүйн орчинг олон нийтэд сурталчлах зорилгоор “Монгол-Алт” аяныг улс орон даяар эхлүүлээд байгаа юм.