Categories
мэдээ нийгэм

Амьсгаадах, зүрхээр хатгах нь юуны шинж тэмдэг вэ?

Image result for Зүрхээр хатгахЗүрхний хэмээн “овоглогддог” Б.Болдсайхан эмч “Ёо ёог анагаах нь” номондоо энэ асуултад хариулсан байна. Тэрбээр зөвлөхдөө “1990 оноос хойш зүрхний өвчнөөр өвдөх, нас барах нь ихэссэн. Ишеми ч гэдэг. Гол зовиур нь зүрхний цусан хангамж тасалдах. Минутад 70 агшдаг зүрх тэжээлээр дутагдаад ирдэг. Тэрнээсээ болоод өвддөг. Өвдөнө гэдэг нь зүрхэнд цусан хангамж, тэжээл дутагдаж байгаа гэсэн дохио, мэдээлэл. Яг жинхэнэ бодитоор мэдэгдэх нь амьсгааддаг, дотор давчиддаг, ажил хийж чадахаа больдог гэх мэт олон шинж тэмдэг илэрдэг.

Энэ өвчин үүсгэдэг хүчин зүйлс гэвэл хамгийн түрүүнд стресс. Амьтад хэрэв уурлавал ноцолдож тэмцэлдээд, булчинг агшаадаг, хүчтэй болгодог мэдрэлийг хурдан ажиллуулдаг, судсыг агшаадаг тэр бодисуудаа зарцуулж дуусдаг.
Гэтэл хүн тэгдэггүй. Тэрнээсээ болоод энэ судсуудаа нарийсгадаг байх нь. Мөн өөх тос хуримтлагддаг. Түүнийгээ зарцуулахгүй болохоор судасны хананд тунаж эхэлдэг. Бас хөдөлгөөнгүй байдал, хоол тэжээл их нөлөөлнө. Тэгэхээр аль болох стрессгүй байх хэрэгтэй. Аливаад тайван хандаж, хотын замд бусдадаа зам тавьж өгөх хэрэгтэй. Бухимдаад байвал хүн сургахаасаа илүү өөрийнхөө зүрхний судсыг гэмтээнэ шүү. Оройдоо дасгал хөдөлгөөн хийх ёстой. Залхуурвал саунд орж болно. Гэртээ очоод хөлсөө гартал ажил хийвэл биед хуримтлагдсан стресс, өөх тосоо шатааж чадна. Ингэж чадвал энэ өвчнөөр өвдөх магадлал арай багасна. Зохистой хооллож, нэгэнт нарийсал үүссэн бол эмээр яаж урьдчилан сэргийлэх асуудал гарч ирнэ.
45-аас дээш насныхан оройдоо 100 мг аспирин нэгийг ууж байх хэрэгтэй. Даралтаа тогтмол барих хэрэгтэй” гэжээ.
Б.ЭГШИГЛЭН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *