Categories
мэдээ спорт

Улирлын өмнөх тоглолтууд эхэллээ

Америкийн үндэсний сагсанбөмбөгийн лиг нээлтээ хийхэд хэдхэн хоног үлдлээ. Улирал эхлэхийн өмнө уламжлал болгон зохиогддог улирлын өмнөх тоглолтууд өнгөрсөн амралтын өдрүүдэд эхэлж сагсанбөмбөгийн фэнүүд бид ярих зүйлтэй болсон. Эхний тоглолт Голдэн стэйт Варриорс болон Дэнвэр Наггэтс багуудын хооронд болж 108-102-ын харьцаатай Дэнвэрийн шижир алтнуудын ялалтаар өндөрлөсөн. Тус тоглолтонд Дэнвэр Наггэтсын шинэ цэрэг Пол Миллсап үр дүнтэй тоглолт үзүүлэн 25 минутанд 22 оноо 11 самбар авч 63 хувьтай довтолсон бол эсрэг багаас Стефэн Көрри 23 минутанд 11 оноо 4самбар 2 оновчтой дамжуулалт 25 хувьтай довтлов. Шижир алтнуудын шинэ цэрэг Пол Миллсап багын лидэр болон тоглох боломжтойг тус тоглолтонд харуулсан ч энэ ердөө улирлын өмнөх тоглолт гэдгийг санах хэрэгтэй.

Бусад тоглолтуудын үр дүнг танилцуулахад өчигдөр Минесато Тимбэрволвес Лос анжелос Лэйкэрсийг 108-99-ын харьцаатай буулган авсан бол өнөөдөр Майми Хит Атланта Хавксыг 96-90-ээр хожлоо. Мөн өнөөдрийн сүүлийн тоглолт Лос анжелос Клиппэрс болон Торонто Рэпторсын хооронд болж Рэпторсын ялалтаар өндөрлөлөө.

-NBA-Д БОЛЖ БУЙ ШИНЭ СОДОН МЭДЭЭ-

Расселл Уэстбрук таван жилийн $205 саяын гэрээг Оклахома сити Тандэр багтайгаа хийлээ. Энэ нь НБЭ-ийн түүхэн дэхь хамгийн өндөр дүнэтэй гэрээ юм.

Кавай Леонард улирлын өмнөх бүх тоглолтыг өнжинө гэж Сан антониа Спөрс мэдэгджээ

Люүк Уолтон Лонзо Боллыг довтолгоонд илүү идэвхитэй байгаасай гэж хүсчээ. Улирлын өмнөх эхний тоглолтонд тэр ес шидэж хоёрыг л оруулсан байна.

Клэвлан Кавальерс багийн дасгалжуулагч Тайрон Лью гарааны төвийн тоглогчоор Кевин Лавыг тоглуулах бодолтой байгаа гэнэ. Ингэснээр Леброн, Рөүс, Уэйдэд будагтай талбайруу орох зай гарна гэж тооцоолж байгаа гэнэ. Мөн Жэй Кроудер гараанд гарч Тристан Томпсон сэлгээ рүү шилжинэ.

Филадельфи 76 баг дотроо ширээний теннисний аваргаа тодруулжээ. Аваргын төлөө Жэррид Бэйлесс, дасгалжуулагч Бретт Браунтай үлдээд хожсон гэнэ.

Бэлтгэсэн: Б.АМАРТҮВШИН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *