Ахмадын баярын өдөрт зориулж ХЗДХЯ-ны харьяа 12 агентлаг, байгууллагаас гавьяаны амралтанд гарсан ахмад буурлуудаа эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээг Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэгт зохион байгууллаа.
Тус ажлыг сайд С.Баямбацогтын санаачлагаар зохион байгуулж уг үзлэгт 1100 орчим ахмад хамрав. Үзлэгээр 8 төрлийн нарийн мэргэжлийн эмчийн үзлэг, ЭХО, зүрхний бичлэг, цусан дахь сахарын хэмжээг тодорхойлох, В,С вирусын илрүүлгийн шинжилгээ, биеийн жингийн индекс тодорхойлох, пульс үзэх зэрэг үйлчилгээг үзүүлсэн байна. Ахмадууд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлээд Төрийн тусгай хамгаалалтын эмнэлэг шинэ байртай болсонд талархаж байна гэлээ. Ахмадынхаа эрүүл мэндэд анхаарсан нь шинэлэг ажил боллоо.